Хий боргодог “нохой”

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон. Тиймээс дангаар бүх шийдвэрийг гаргаж, даналзах эрх нь тэдэнд бий. Гэвч МАН сүүлийн 2-3 cap ердөө л хий боргодог “нохой” аятай л байлаа. Баахан мэдэгдэл гаргаад л, түүнийг ч хасна, үүнийг ч танана. Хэт өндөр цалинтай дарга нарын түрийвчээ түнтийлгэдэг мөнгөний багахан хувийг нь улсад үлдээнэ. Төсөв хэмнэнэ, утас, унааны мөнгийг хасна гээд л байсан. Сүүлдээ татвар нэмж эдийн засгаа аврах арга хайж үзлээ. Оюутны 70-ыг байхгүй болгоно, автобусаар дураараа зорчдог байдлыг нь болиулна. Хүүхдийн мөнгийг яг зорилтот хэсэг нь олгоно гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг багц хуулийг буцааж татахаар болсон. Гэх мэт маш олон зоригтой алхмуудыг хийхээр болж, “боргож” эхэлсэн нь саяхан.
 
Гэвч өнөөдөр тэднээс аль нь биеллээ олов. Хий боргож боргож хазаж чадалгүй л үлдлээ. Уг нь ганц хоёр ч болов хазчихсан бол зүгээр байсан юм. Харамсалтай нь урьдын л адил ард түмэнд таалагдах гэж хичээдэг арчаагүй аргаа өөрчилсөнгүй. МАН өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны ихэнхэд нь төр барьсан. Тэр хугацаандаа дараагийн сонгуулиар яаж ард түмэнд таалагдсан хэвээрээ үлдэх вэ гэдэг “мөрийн хөтөлбөр”-ийг л хэрэгжүүлж ирсэн.

Одоо ч бас тэгэх гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хотыг удирдсан нөхдүүд дугаарын хязгаарлалтаас авахуулаад маш олон зүйлийг зоригтой хийсэн. Угаасаа зориглохгүй бол болохгүй байсан юм.
 
Гэтэл МАН-ынхан “Уг нь бид дугаарын хязгаарлалт хийх гэж байсан. Судалж, санаачилгыг нь гаргасан. Яг хийх гэж байтал сонгууль болчихсон. АН-ынхан бидний санааг л хэрэгжүүлсэн төдий” гэх маягийн юм яриад сууж байж билээ. Яг үнэн хэрэг дээрээ тэд дугаарын хязгаарлалт хийхээр ард түмэнд таалагдахгүй гэж бодоод л хийгээгүй гээд хэлчихэд нэг их буруудсан болохгүй байх.
 
Одоо ч гэсэн яг ийм л байдлаар асуудалд хандаж байна. Тэд ерөөсөө иргэд юу гэхийг л харж байгаа. Иргэд ч гэж дээ, сошиал ертөнцөд идэвхтэй байгаа цөөн хэдэн хүний л санаа бодлыг давж гарахгүй байна. Уг нь МАН-ынхан зарим “хазалт”-аа зоригтойхон шиг хийчих байсан юм. Тэгсэн бол ард түмэнд илүү их таалагдах байлаа.
 
Тухайлбал, цалин урамшуулал нь “тасарцан” Төрийн өмчит компанийн дарга нарынхаа мөнгийг жаахан таначих хэрэгтэй байлаа. Ер нь тэдний цалинг хасахыг эсэргүүцсэн хүн байгаа юм уу. Хассан бол МАН гоё харагдах байлаа. Сайд, дарга нарын утасны мөнгө, унааны зардлыг хасч, танана гэхэд хэн эсэргүүцэх юм. Харин татвар нэмэх гэж байгааг, хүүхдийн мөнгийг хасч буйг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцааж татсаныг л эсэргүүцсэн. Хамтын тэтгэврийн хуулиар оролдож, ахмадуудаа доромжилж байгааг л буруу гэсэн байх.
 
Гэтэл МАН-ынхан орон нутгийн сонгууль болох үед намын нэр хүнд уналаа хэмээн арчаагүйтэж хэлсэн, ярьсанаасаа буцчихлаа. Алийг нь хэрэгжүүлээд, алийг нь боливол ард түмэнд таалагдах бол гэдгээ ч ялгаж байгаа юм алга. Албан тушаалын наймааны хэрэгсэл болгосон дэд сайдын суудлаа алга болгочихсон бол бүр гоё харагдах байв. Ард тумэн босч алга таших байсан нь гарцаагүй.
 
Яам, тамгын газрын дарга нарын утасны мөнгө, шатахууны зардлыг хассан бол, тэгж хэмнэлт хийсэнсэн бол иргэдэд таалагдах байлаа. Гэтэл чадсангүй. Оюутны 70 мянгыг хасна гэснээрээ зориглоод л хасчих байлаа. Манай улс мөнгөтэй, боломжтой үедээ оюутнууддаа тэтгэлэг өгч л байсан биз. Одоо мөнгө байхгүй, эдийн засаг хүндэрчихсэн үед хасаа л биз дээ. Энэ чинь л зоригтой шийдвэр. Зөв алхам.
 
Гэтэл бас л бүгдэд таалагдахын тулд энэ тэтгэлгийг байхгүй болгочихож чадсангүй. Бүр жилд нэг удаа олгохоор болж, хэмжээг нь хүртэл нэмчихлээ. Тэд бараг юу ч хийж чадсангүй. Аргагүй ээ, одоо удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Дөнгөж эрх баригч болчихоод дөрвөн жилийн дараах сонгуульдаа бэлтгэж, ард түмэнд таалагдах гэж явдаг нөхдүүд шүү дээ тэд.
 
Харин одоо орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн байхад таалагдах бүхнээ хийхгүй гээд ч яах юм билээ. Харамсалтай нь зөв хийж чадахгүй байгаад л учир байна. Улс орон хэцүүдсэн, хямарсан, эдийн засаг элгээрээ мөлхөх дөхсөн, гадаад өр төлөх цаг тулчихсан үед “Бид сонгуулиар тэгж амласан. Манай мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй” гэж ажиллах ёстой бил үү. Ёстой л ганган харагдах гэж идэр ёсийн хүйтэнд шилэн оймс өмсч гүйдэг годогносон хүүхэн шиг л загнаж байна даа. Эцэстээ энэ бүх шалбаагнаасаа гарах аргаа ердөө л өмнөх эрх баригчдыг муулах гэж муйхарлаад байна.
 
МАН-ын бүлгийн дарга нь өнгөрсөн дөрвөн жилд АН-ын тарьсан балгийг 10 жилийн дараа ч арилгаж, илааршуулж чадахгүй гэх маягийн юм яриад л. Энд нэг л үнэн юм байгаа. Одоогийн нөхцөл байдал хаа байсан 10 гаруй жилийн өмнөөс л ихтэй. Улстөрчид улс орон, эдийн засгаараа байнга тоглож байсны гай одоо тулж ирчихээд байна. Тэд тоглоомоо яаралтай зогсоохгүй бол улс сүйрлээ. Тийм болохоор одоо улс орноо өөд татах ажил хийх ёстой болохоос биш хий боргож, өнгөрснөө мууллаа гээд хэн ч бидний эдийн засгийг өөд нь татаад өгөхгүй. Гадаад өрийг төлөхгүй. Тэртээ тэргуй тэр энэ нам гэлтгүй та нарын өөрсдийн чинь тарьсан гай. Одоо бусдыг муулж, өнгөрснөө үгүйсгэж, “хий боргох”-ын оронд зоригтойхон шийдвэр гаргаад, “хазах”-аа хазаад л яв.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-ыг сонгосон нөхдүүдийн БАЛАГ 2016-09-08 15:28:29
    Сайн ч муу ч АН нүдэнд харагдах асар их бүтээн байгуулалт хийсэн. Харин одоо МАН яаж МАНгарлах бол гэдгийг л хүлээж суудаг боллоо. Заяа нь харласан сонголт ...
    103.26.195.171
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-08 08:05:06
    АН-ын тэнэгүүдийн тарисан гайг засах амаргүй шүү, МАН сайн ажиллаарай
    103.229.122.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-08 06:35:12
    Чойжилсүрэн мангардуу ч гэсэн бизнесмен хүний зангараг гаргаж зоригтой шийдвэрүүд төлөвлөсөн ч зүрхээ зүсүүлсэн Сумьяабазар мэтийн тэнэгүүд нь эсэргүүцээд
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-08 05:15:09
    yag unen huuhed hugshduur oroldoj baihaar ded said, iluu hangamj, unaa, tomilolt, uramshuulal, oyutnii 70 geh metee hassan bol talarhah bailaa MANgaruudaaaaaaaa...
    103.26.193.173
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-08 04:09:56
    ene xediig zyragtaar harah bvrdee Gutrald oroh yum aa. MAN-g songoson xvmvvs ee!! ene gishvvdee ergvvleed tat l daa !!
    202.5.196.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ккккк 2016-09-08 02:08:48
    Хульчгар амьтад одоо яая гэхэв Орон нутгийн сонгуулийн дараа зориг гаргана даа гэж бодож байгаа биз дээ. Харагдах байх даа.
    202.9.44.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Яана даа. 2016-09-08 01:50:47
    Үхэрнүүдийн хийсэн сонголт. Хохьчинэээ, ийм тэнэг улсад амьдрах хүсэл алга. Эзэмшил газруудаа хятадуудад зарчаад маргааш Финланд явлаа. САЙХАН АМЬДАРЦГААГААРАЙ....
    103.11.192.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 1 2016-09-08 01:33:31
    uneen, ug ni undur tsalintnuudaa hasaad, yalanguya olniig hamarsan shuugchdee hasah bsan, TAX-in 36 sariig uldeeh bsiimaa
    202.21.118.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-08 01:17:38
    Yg ynen. Zorigtoi hiih heregtei shd. 90 inii zah zeeliin uer bid hinogiin hoolnii mahaa hemneed sariin suuleer mah ch barag iddeggui, uneheer busee changalj bsn...
    150.129.141.6
    Мэдэгдсэн Хариулах