Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Алтантүлхүүр” цэцэрлэгийн хоёр бүлэгт 65 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Сумын төвөөсөө алслагдсан энэ багт амьдарч байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд төвийн цэцэрлэгийнхээ төсвөөс хуваан үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс цэцэрлэгт тохижилт хийх, тоглоом хэрэгсэл авах төсөв байдаггүй аж.



Хүүхдүүд өдөр унтахад паркетан шал нуруунаас нь жиндүүлж, тоглох тоглоом хүрэлцдэггүй гээд тулгамдсан асуудал олон байсан байна. Үүнийг судалж мэдсэн "Монгол -Агро Ресайкл " компанийн захирал Г.Дугаржав нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус цэцэрлэгийн хоёр бүлгийг тохижуулан бүтэн доржлон, иж бүрэн тоглоом хэрэгсэл, болоод гал тогооны хэрэгслээр хангаж өглөө. Хүүхдийн төлөө хийсэн бүхэн цагаан мөртэй байдаг. Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн энэ ажилд хүүхдүүд баярлан тоглож наадан үлдлээ. "Монгол -Агро Ресайкл " компанийн захирал Г.Дугаржав: Манай компани 2015 оноос Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нутгийн иргэдийг ажлын байраар хангахаас гадна ажилчдын маань хүүхдүүд болоод 1-р багийн айл өрхүүдийн хүүхэд багачууд сурч хүмүүжиж байгаа "Алтантүлхүүр" цэцэрлэгийг тохижуулж өгч байгаадаа баяртай байна гэлээ. Энэ үер "Алтантүлхүүр" цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбадорж ярихдаа “Өнөөдөр "Монгол -Агро Ресайкл " компанийн захирал Г.Дугаржав цэцэрлэгийн хоёр бүлгийг бүрэн тохижуулж өгсөнөөр хүүхдүүд тав тухтай сурч хүмүүжихээр боллоо” гэлээ.


 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.