Тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш  чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.

Мөн автозамын ачааллыг бууруулж,  дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа.

Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-08 07:45:53
    mulguu ene darga hotiig udirdaj chadahguie. ter hodoogoo yav l da. sanal asuulgaar bugdiig hiideggui yum sh de. durem gej baidag. terniig zugeer l gargadag yumu...
  • Ах 2016-09-08 03:33:14
    Замын хөдөлгөөнийг санал асуулгаар биш, ЗХДүрэм, ЗХАБТХуулиар зохицуулдаг юм шүү дээ шиников хотын дарга аа.
  • ........ 2016-09-08 01:27:06
    хурдны хязгээртайгаар чөлөөтэй эргүүлж болно. зарим нь хар хурдаараа давхин эргэж байдаг л даа. явган хүний гарц, аль эрт зураг нь хийгдсэн нүхэн гарцаа хий.
  • Иргэн 2016-09-07 23:27:15
    Иймэрхүү шийдвэрийг ажиглалт, статистик мэдээнд тулгуурлан хийх хэрэгтэй болов уу. Нээлттэй санал асуулга, энэ тэр ч гэх шиг...
  • unshigch 2016-09-07 13:43:39
    davuu erhtee hudulguund oroltsogchid saad bolohgui uyed ergeh n zuv
  • faslj 2016-09-07 11:55:51
    Baruun ergej bolno.Gehdee Yabgan zorchich dabuu erhtei baih
  • хаха 2016-09-07 10:05:59
    баруун гар тийш чөлөөтэй эргэх нь автозамын ачааллыг бууруулж, дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлнө
  • ЗҮҮН ЭРГЭХИЙГ БОЛЬЁОО 2016-09-07 09:51:40
    зүүн гар тийш ээ эргэхийг болиулмаар байна,ЯВГАН КОРЧИГЧ ДАЙРУУЛААД Л ЯВЖ БАЙДАГ ҮХЭР ЮМУУ ДАЙРААД Л ЯВЖ БАЙДАГ ЖОЛООЧ БАС ҮХЭР ҮҮ
  • иргэн 2016-09-07 09:25:47
    Тэгээд явган зорчигчид яах вэ, дайруулах уу???
    • Баагий 2016-09-07 09:48:32
      Заа даа бүх уулзварт явган зорчигчийн асуудлыг зөв шийдэх. машин баруун ба зүүн тийшээ эргэх үед явган зорчигчтой давхцаад байгаа бас шийдэх
  • xaxa 2016-09-07 09:09:59
    Хахахаха... МОнгол шиг бүдүүлэг улсад бол хүмүүс олноороо дайруулна даа. Энэ хэдэн оркынхоо учрыг эхлээд ол