Буцалтгүй тусламжийн зарим хэсгийг дахин төлөвлөлтөд зарцуулна

-Засгийн газрын хуралдааны шийдвэр-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ. 

Эдгээр айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг шийдэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалаар олгох болсон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах чиглэлээр шуурхай ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болголоо. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.