Оюутны смарт карт захиалах хугацааг сунгалаа
Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалга өчигдөр дуусах ёстой байсан ч хоёр өдөр нэмж сунгалт хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 8 буюу маргааш өдрийг дуустал карт сунгалт хийх хугацааг сунгажээ.

Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт картын захиалгыг энэ сарын 6-ны өдөр хүртэл авахаар төлөвлөж байсан. Оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэх юм байна. Оюутнууд болон оюутны зөвлөлүүд хүсэлт гаргаж захиалгын хугацааг ийн сунгажээ.

Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах бөгөөд шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөбө 2016-09-07 08:25:34
    ю моне мөнгө орж ирэхгүй байгаа юм байна даа
    202.179.23.26
    Мэдэгдсэн Хариулах