Шатрын олимпиад: Эмэгтэй баг Тажикстаныг хожлоо
Энэ сарын 1-14-ний өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад болж байна. Олимпиадад эрэгтэй 180, эмэгтэй 140 багийн шатарчид швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож буй манай эрэгтэй шатарчдын баг 2474 дундаж чансаагаар 57, эмэгтэйчүүд 2332 чансаагаар 15 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.

Олимпиадын 5 тавилын дараа эрэгтэйчүүдийн тэмцээнийг Голланд, Украин, Энэтхэг 10, Чех, АНУ 9 оноогоор хошуучилж байгаа бол Монгол 13 багийн хамт 7 оноотой 38-р байрт бичигджээ. Харин эмэгтэйчүүдийг ОХУ, Украин 10, Румын, БНХАУ, Азербайжан-I 9 оноогоор тэргүүлж байгаа бол Монгол 6 оноотой 34-р байрт бичигдэж байна.

Манай шатарчдын тавил тус бүрд тоглосон дүн:
 
  • Эрэгтэйчүүд эхний тавилд Макаог (147-д эрэмблэгдсэн) 3,5:05 харьцаагаар ялж удаахад Финляндтай (54) 2:2 тэнцэн, 3 ба 4 дэх тавилд зөвхөн их мастеруудаас бүрдсэн Катар (55) ба Хорватын (18) багуудыг тус бүр 2,5:1,5 харьцаагаар ялж 5 дахь тавилд Туркт (19) 1:3-аар хожигджээ.
  • Эмэгтэйчүүд 1-р тавилд Финляндыг(82) 3,5:0,5-аар ялж 2-р тавилд Азербайжан-II (28) багт 1.5:2.5-аар хожигдон 3 дахь тавилд Ямайкыг (75) 3.5:0.5-аар дийлж 4 дэх тавилд Чехэд (25) 1.5:2.5-аар хожигдон харин 5 дахь тавилд Тажикстаныг (72) 4:0-оор ялжээ.

Монголын эрэгтэйчүүдийн багт (ширээний дарааллаар) нүүж буй ОУМ Г.Мөнхгал 2 (4 өрөг тоглосон), ИМ Б.Гүндаваа 2,5 (5), ИМ Ц.Батчулуун 4 (5), ФМ С.Билгүүн 2 (4), ОУМ Н.Баттулга 1 (2); эмэгтэйчүүдээс ОУМ-ЭИМ Д.Номин-Эрдэнэ 2 (4), ОУМ-ЭИМ Т.Батчимэг 3 (4), ЭОУМ Ү.Үүрийнтуяа 2,5 (4), ЭИМ А.Энхтуул 4,5 (5), ЭОУМ У.Лхамсүрэн 2 (3) оноотой байна.

Олимпиадын 6 дугаар тавил 8-ны өдөр болох бөгөөд манай эрэгтэйчүүд Узбекстан (31), эмэгтэйчүүд Монтенегро (42) багуудтай тоглох учраа таарчээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.