Чөлөөтийнхний дотоод зөрчлийн эргэн тойронд
Рио 2016 олимпийн наадмын сүүлчийн өдрийн тэмцээний талаарх шуугиан  одоо ч намжаагүй байна. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн  үзүүрээс атгаад алдсан.  Цаг дуусах мөчид хэт хамгаалсан барилдаан хийснийхээ төлөө торгуульж, сүүлийн оноогоор хүрэл медалиа өрсөлдөгчдөө алдсан  бөхөө хамгаалж дасгалжуулагч багш нар нь дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлж шидсэн. Харин энэ үйлдлээсээ  болж өдгөө Монголын баг тамирчид ОУ-ын тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасуулаад буй. Мөн МЧБХ-ны удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн  хоёр дасгалжуулагчийг хоёр жилийн хугацаатай МЧБХ-ноос хөөх шийдвэрийг гаргасан.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногийн эхээр олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, уулзахдаа Г.Мандахнаран болон түүний хоёр дасгалжуулагчийг ч мөн хүлээн авч уулзан, Риогийн рингэнд гаргасан үйлдлийг нь зөвтгөсөн мэдэгдэл хийж, спорт сонирхогчдын сэтгэлийг амраасан. Гэвч Г.Мандахнарангийн барилдаан, дасгалжуулагчдын олимпийн рингэнд гаргасан үйлдэл, манай чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадамд үзүүлсэн амжилт зэргийг өнөөдөр хүн бүр шүүж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Монголын чөлөөт бөх бол бидний үзэх дуртай, бас олимп дэлхийгээс хамгийн олон медаль хүртсэн спорт гэдгийг хүн бүр мэдэх боловч олимпийн медалийн тоогоор тун удахгүй жүдо болон боксын спортын ард орохоор байна. Учир нь 1980 он буюу Москвагийн зуны олимпоос хойш эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид нэг ч медаль авалгүй 36 жил болжээ. Эмэгтэй  багийн хувьд 2004 оны зуны олимпийн наадамд анх удаа оролцдог болсон бөгөөд 2012 онд анхны хүрэл медаль МУГТ С.Батцэцэг чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан болсон.

Тэгвэл чөлөөтийнхний  ийн олимпийн их наадамд амжилт муутай оролцох болсон хамгийн том шалтгаан нь мэдээж хэрэг тамирчин, дасгалжуулагч, холбооны улирдлагуудын хооронд үүсээд буй үл ойлголцох маргаантай асуудал яг хэзээнээс үүссэн талаар  олон нийт дараах таамгийг дэвшүүлж байна. Рио-2016 оны үеэр болсон чөлөөт бөхийнхний хоорондын маргаан яг хэзээнээс эхэлсэн талаар багш дасгалжуулагч нарын ярисан ярилцлага, хэвлэлийн хурал, спорт холбоодын бүтэц зэрэгээс эргэн харахад
 
-2012-2016 оны олимпийн циклд энэхүү эрэгтэй, эмэгтэй багийн хоорондын өрсөлдөөн олон нийтэд ил болсон. Учир нь өмнөх циклүүдэд чөлөөт бөх ерөнхий дасгалжуулагч гэж нэг удирдлагатай байсан. /одоогийн жүдо бөхийн холбоонд ийм маргаан гардаггүй/

- Спортын ямар ч холбоо улсаас санхүүждэггүй ТББ бөгөөд холбооны хийх ёстой ажлыг биеийн спортын газар буюу улсаас зардал, цалин гаргах нэрийн дор спорт холбоодын нэр хүндийг унагаж байгаа. Хэрэв төсөвийг нь батлаад холбоод өөрсдөө багш, тамирчдын зардалыг хянадаг, хариуцлага тооцдог бол ийм хоорондын маргаан таслан зогсох юм. Одоогийн багш, тамирчид нь улс бидний бүх зардалыг даадаг тул холбоогоо яаж ч муулсан тэдний эрх мэт харагдана.

- 2012 онд МУГТ Б.Наранбаатар спорт хороон дарга болсоноор эрэгтэй чөлөөт бөх улсын хангамж илүү хүртэж эхэлсэн бөгөөд 2015 ДАШТ-д 3 медаль хүртэж спорт сонирхогч бид баяр хөөртэй байлаа. Харамсалтай нь чөлөөт бөхийн шигшээ багийн багш нар монголд ирээд энэхүү амжилт Монголын чөлөөт бөхийн холбоотой огт хамаагүй гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн юм. Бөх тайлбарлагч С.Шижирбат хүртэл тэмцээн дуусах өдөр дээрх үгийг хэлсэн нь спортын сэтгүүлчийн ёс зүйгүй бөгөөд бөх сонирхогч биднийг талцуулах алхам хийсэн.

-Б.Наранбаатар 2015 оны эхний улиралд ажлаа өгсөн энэ цагаас чөлөөт бөхийн холбооны эрэгтэй багийн багш нар холбооны удирдлагаа шүүмжилсэн мэдэгдэлүүд гарч эхэлсэн байдаг. Өмнөх 2012-2014 онуудад ямар ч тийм мэдээ би олж уншаагүй билээ.

-Рио 2016 олимпийн наадамд МУГТ Г.Мандахнаран үнэхээр дэлхийн бөх гэдэгээ харуулж хүрэл медалийн төлөө харамсалтайгаар ялагдсан. Гэхдээ бусад таван олимпийн эрх авсан тамирчид яагаад нэг ч тойрог ялсангүй вэ?  Энэ талаар бөхийн мэргэжилтэнгүүд яагаад дугарахгүй байна?  Олимпийн бүх жинд эрх авсан зургаан тамирчны гурван тамирчин хожиж яваад сүүлийн 10 секундэд хожигдлоо. Үүнд ямар дүгнэлт өгөх вэ? Одоо дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос монголын багийг тодорхойгүй хугацаагаар тэмцээнд оролцуулахгүй болсон шалтгаан зөвхөн хоёр дасгалжуулагчийн ёс зүйгүй үйлдлээс болсон шийтгэл гэдгийг Г.Мандахнарангийн шүүлтийн асуудалтай холбож тайлбар хийж байгаа нь бөх сонирхогч бидний урмыг хугалж байна.

Дээр дурдсан асуудлууд цэгцрээгүй цагт чөлөөтийнхнөөс тив дэлхий, цаашлаад Токиогийн олимпоос амжилт нэхээд хэрэггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Иймд холбооны шинэчлэл, багш дасгалжуулагч, удирдлагуудын хоорон дахь үл ойлголцсон энэ байдлыг даруй засаж залруулах шаардлага бий болоод байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дархан 2016-09-10 02:52:09
    МЧХ бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох хэрэгтэй ингэж байж чөлөөөтийх амжилт гаргана 2дасагжуулагчийг ажил төрөлийг нь хийлгэ улс хоорондын гэрээ ил байхад юун нууц ...
  • Zzzzz 2016-09-08 13:23:19
    Gol holion bantan hutgaj baigaa humuus ni Bol Baskuu Naranbaatar 2 shdee!!!!!!!!!!!
  • Humuusee uhaaraache 2016-09-08 13:12:34
    Ene hun boditoor baidliig mash zuv bichij 28jil bashuu CHBHolboog udirdaj bla,ene hugatsaand chuluut buh muhsun bilee
  • h 2016-09-08 12:51:22
    turshlàga dutaad yaltchgui ulaan tsaim zugataad bsn gelee gd dasgaljuulagch tegj esetguutseh tgd Mongol shn erchuud mani buhiinu gj uug n yu bhuu
  • Serj baina daa 2016-09-08 12:12:18
    Uneng bichjee. Naranbaatar darga bolj Bashuu dagaj daldaganaj ene choloot bohiin hagarliug iim zeregt hurgesen.
  • Мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа хэзээнээс 2016-09-08 03:45:58
    Мандахнаран тэнэгээ тэнэг 4-хөн секундэд толгойгоо ажиллуулчихгүй хамаг хөдөлмөрөө нураасан. Чөлөөтийнхний толхилцоон бүр 1990-ээд он түүнээс ч өмнөөс эхлэлтэй....
  • Зочин 2016-09-08 03:38:07
    Боловсролгүй мөнгөтэй хэдэн юмнууд эргүүтэж өгөх юмаа. Эхлээд ард иргэд нь толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Чингэсийн үеийн бүдүүлгээрээ хаа холдох билээ.
  • ЗОЧИН 2016-09-08 02:45:03
    МАНДАХНАРАН ГЭЖ ТЭНЭГ ЮМ ЗУГАТАЛГҮЙ 9 СЕК ТЭСЭЭД Л МЕДАЛЬ АВАХ БАЙСАН. ЗУГАТАЖ, ЗУГАТАЖ БАЙХДАА ГАРАА ӨРГӨЖ ГҮЙГЭЭД ТЭНЭГТДЭГ ХҮНИЙГ ТОРГОХГҮЙ ӨӨР ЯАХ БАЙСАН ЮМ...
  • ЗОЧИН 2016-09-07 17:39:00
    ИНЭЭДТЭЙ Ч ГЭМЭЭР ЮМУУ,, ОЙ Ч ГУТМААР Ч ЮМУУ: ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛДАГ Ч БОЛООСОЙ. АЖИЛДАГГҮЙ БАЙХОО.
  • Зочин 2016-09-07 14:41:23
    Бөхийж байх юм.Жүжигээ болио.Ичээч.Монгол хүн хэзээ бөхийж байсан юм. Дахиад л дэлхий нийтийн шившиг боллоо. Естой эргүүтэж өгч бнаа. Ичсэн хүн хүн алнаа гэж.
  • lion 2016-09-07 14:25:01
    hi, Xezee Mongol xun xunii umnu buxiij baisiin be!! Ymar Japand bgaa bish Davgaa odoo bolooch ee
  • Zochin 2016-09-07 10:06:56
    Buruu huniig buruu gazar n avaachihaar iim balagtai baigaamdaa
  • Еренхийлегчийн оролцоо 2016-09-07 09:53:38
    тамирчин байсан Б.Наранбаатарыг хэн томилж дарга болгосон бэ ?! Элбэгдорж. Эндээс бух зуйл эхлэлтэй. Саяны Еренх. уулзалтыг хэн зохион байгуулав ?! Наранбаатар....
  • Чөлөөт бөх дэмжигч 2016-09-07 09:31:08
    Том том хийрхэл, хэрүүлийн цаана ийм өчүүхэн албан тушаалын эрх ашиг л байсан байх нь. Үнэхээр Басхүү, Наранбаатар 2.с хойш энэ хэрүүл гарсан байх шүү.
  • Zochin 2016-09-07 09:23:42
    Davgadorj, Sumyabazar gej Dolgorsurengiin hoyor teneg Choloot bohoos zailaachee. Ard tumen ta nariin hen bolohiig bugd medne shuu dee...
  • zochi 2016-09-07 09:02:56
    ер нь мандахнаран тулаад л зогсож байхгүй яах гэж гараа өргөж зугтаж гүйсийн овоо хэдэн тэмцээнд орсон ялж ялагдаж үзсэн баймаар юм далжигнаа л . .
    • R&G 2016-09-07 12:35:09
      Chi ch gesen yah gej ingej bichij nuuree nuugaad daljiganadagiin, ih sportoo zugeer oilgood uzvel uz, uzehgui bol hun muuulaad hel bolon garaa ch bitgii hudulgu...
  • Behiin holboog ydirdaj baigaa nehedyyded 2016-09-07 08:43:58
    Ta nar ene ydirdlaga darga nar zail!!!!door beheen syrgyylaj dasgaljuulaj baigaa nehedyyded byryy baihgyi ee!!!
  • зочин 2016-09-07 08:21:29
    дагвадорж сумьяабазар 2 одоо хэн бэ хоншоороо сөхсөн 2 матар
  • Дэмжигч 2016-09-07 08:07:02
    Бодитой үнэн зүйлийг маш тодорхой бичжээ. Басхүү гэдэг хүний балаг их юм даа. Наранбаатар гэж хумсаа нуусан муур шиг авгай сольсон банзал яаж бөхийг удирдахав. ...
  • зочин 2016-09-07 07:48:59
    дасгалжуулагч бүгдийг солих нь зөв . Би гэсэн үзэлтэй холбоотойгоо хамтрач ажиллаж чаддаггүй чулуу шидэлцэж байдаг хүмүүсийн хажууд байгаа бөхчүүд муу л бна
  • өаөха 2016-09-07 06:08:11
    МЧБХ= монголын чөтгөрийн бөгсний холбоо болголоо.
  • иргэн 2016-09-07 05:51:16
    Дэлхийн бөхийн холбоо гэчийг нь олон улсын шүүхэд өгч эрхээ сэргээлгээч дээ.Буруугүй байж эрхээ хаалгаж давхар шийтгэл авна гэдэг шудрага бус шүү дээ... Тэгээд ...
  • зочин 2016-09-07 05:49:37
    Бат-Эрдэнэ аваргаас бусад нь бөхийн нэрээр сургууль төгссөн нэртэй юу ч мэдэхгүй малууд /Сумьяабазар, Сүхбат, Дагвадорж, өсөхбаяр гм/ шүүдээ
  • Зочин 2016-09-07 05:41:04
    Чөлөөт бөхийг Сумъяабазар улстөржүүлж, Дагвадорж самарч тэнэгтэж байна. Урьд нь Тэнэг Өсөхбаяр баахан будилуулж самарсан. Энэ новшнуудаас эхлээд сал