Т.Аюурсайхан: Жолооч нарыг торгож, дөрвөн тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэдэг нь буруу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.2 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төсвийн ерөнхийлөн захирагч нар хууль зөрчсөн бол хариуцлага тооцдог байсныг Цэцийн дүгнэлтээр үгүй болгосон. Үнэмлэхүй олонх болсон МАН хяналтгүй байна. Тиймээс энэ хариуцлага тооцох хуулийг оруулж ирээрэй.  Засгийн газар Монгол банкнаас  тухайн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээллэг хийж болно гэсэн байдаг. Үүнийг Адуит юу гэж дүгнэж байна вэ? Татварын орлого 87.9 тэрбум төгрөгөөр буурсныг тайлбарлана уу? Засгийн газар хувийн компаниудад бонд гаргасан. Эргэн төлөлт ямар байна. Хувийн  байгууллага болон Засгийн газрын өр хэд вэ?
 
Үндэсний  аудитын газрын дарга А.Зангад: Та 2016 нд хамаарах тоо баримтыг асууж байна. Үүнийг одоогоор  өгөх боломжгүй. 2015 оны төсвийн гүйцэтгэл ярьж байгаа учраас энэ тоонуудыг хэлж болно. 2015 онд төсвийн алдагдал 1 их наяд 156.9 тэрбум төгрөгөөр гарч баталгаажсан. Энэ нь ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэж, шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Хуулиар заасан хэмжээний зээллэгийг Төв банкнаас авсан. Хууль зөрчсөн зүйлгүй. Хөгжлийн банкинд Аудитын газраас хийсэн тайлан Төсвийн байнгын хороонд хүргэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд ямар байв. Энэ буурсан уу? Төрийн өмчит компани байна гэнэ. Хэдэн нь ашигтай, хэд нь алдагдалтай байсан. Нийт дүнгээр нь хэлж өгөөч?

Үндэсний  аудитын газрын дарга А.Зангад: Эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн зээлийн 46 хувь нь төлөгдөөгүй байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ашиг, алдагдлыг жагсаалтаар нь гаргаад танд өгье.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Аудитын газрын дүгнэлт бодит байдлаас тэнгэр газар шиг зөрүүтэй орж ирдэг. Өнөөдөр 2015 оны Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт ч мөн л харамсалтай мэдээлэлтэй байна. Аудитын дүгнэлт нь нөхцөл байдалтай өдөр шөнө шиг ялгаатай. Хэрвээ аудит аудит шиг ажилласан бол өнөөдөр Монгол Улс 4 төсөвтэй, эдийн засаг энэ хэмжээнд хүндрэхгүй байх байсан. Аудит улсын нүд чих байх ёстой. Та энэ дүгнэлтийг эрх баригчдын захиалгаар хийж ирсэн.

Үндэсний  аудитын газрын дарга А.Зангад: Төрийн аудитын 400 гаруй аудитор олон улсын стандарт горимын дагуу ёсчилж ажилладаг. Бид энэ дагуу ажилласан. Би бүх тайлан илтгэлүүдийнхээ өмнөөс хариуцлаг хүлээхэд бэлэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Төрийн алдаатай бодлогыг ард түмэн, АНН-үүд үүрдэг. Тухайлбал, дөрвөн тэрбумыг жолоочыг торгож, төсөвт төвлөрүүлнэ гэдэг нь буруу. Ийм замааар төсөв бүрдүүлж болохгүй. Үнэ тогтворжуулах хүрээнд хийсэн хөтөлбөрүүдийг шалгах хэрэгтэй. Чингис бондоос зээл авсан ААН-үүд ямар үр дүнтэй ажилласан байна гэдгийг шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Чингис бонд болон “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлыг хэсэг Засгийн газраас гарсан. Шалгалтын хариу энэ сарын 10-нд гарна. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-10 11:36:44
    дүрэм зөрчсөн бол торгуулах нь зөв харин ганц жолооч нарыг биш тэр улсаас их цалин тэтгэмж/36 сарч гх шг/ алба хаагч нарыгч бас хариуцлага алдах бүрд нь торго
  • zochin 2016-09-08 07:32:59
    zugeer l bailgahgui yumaa dandaa l ard tymni halaasig yaj yhah ve l gej eersdee idsenee teleech odoo hyylinhan samarchdad aarhaad hyyli yariad yah gesen yum be ...
  • zochin 2016-09-08 03:12:22
    yum ch hiij bolohgui hodolvol buudna torgono geed baidag yasan niigem be
    • olzvoi 2016-09-08 09:31:12
      Ediin zasgyn hyamraltai bn taniig torgoj horongiig chin huraaj baij tsalin tetgvr huuhdiin mongiig ogohgui bol bolhgui bn. Bidnii mongo gadaadyn dansnd bgaa tul...
  • Зочин 2016-09-08 01:47:08
    Урсгал сөрөөд орж ирж байгаа жолоочид цагдаа юу ч хэлдэггүй л юм байна лээш дээ. Автобусны жолооч нар арай дэндүү танхай байна.
  • 1 2016-09-08 01:20:03
    boli l doo, urdah zasgiig yamar ch argaar hamaagui buruutgah gej ulairah yum. tegvel buur urdah 2000-2012 ony zasgiig bas shalga l daa
  • 001 2016-09-08 00:22:54
    Нэг ямбий машин уначихаад зөв буруу зүтгэсэн,хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг нөхдүүдийг торгосон нь зөв ш дээ
  • Zasag 2016-09-07 14:51:51
    стандартад нийцсэн Зам,зогсоол, цагтай гэрлэн дохио, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэгээ, замын эрчимээ сайжруулчихаад кармаа ухвал амттай бус уу, бод.
  • zochin 2016-09-07 10:56:50
    Zurchil bol zurchil. Aly ch uls orond zurchiliin torguuli baidag. Torguulia tuluh durgui bol zurchil gargahaa bolih heregtei iim amarhan!!!!!
  • ТИЙМ ШҮҮ 2016-09-07 07:31:49
    ТОРГУУЛИАР төсөв бүрдүүдлэг тэнэг юм хаа байсиин,Жолооч зөрчил гаргахгүй бол төсөв бүрдэхгүй гэсэн үг үү ,
    • olzvoi 2016-09-08 10:01:56
      Avaryn gurvaljintai huniig ene temdeg 2 baih yostoi geed torgoson gesen. Hoorhii tsagdaa nart tolvlogoo ogood gargadag bh
  • Фэсмигз 2016-09-07 07:24:29
    Зөрчил гаргасан бол маш сайн торго Өөр яахийм Урсгал сөрсөн бол 100 000-р торго Зогсоолгүй газар машин тависан бол 50 000 төгррөгийн торгуулийн хуудасыг машин л...
    • ххй 2016-09-07 12:24:07
      ахуй нь ахдагч байдаг гадаадад монголчууд хэзээч зөрчил гарагдаггүй монголд бол зам нь хагархай тэмдэглэл байхгүй байсан ч буруу дутуу амиа бодхоос өөр араггүй ...
    • amraa ni 2016-09-07 08:37:09
      bitgii torgo gej eruusuu heleegui bna, tusuv ingej burduuleh ni buruu gejee
  • нэрээ энд бичнэүү 2016-09-07 07:08:53
    эрүүлүү энэ хүмүүс
  • Чойжилсүрэн 2016-09-07 05:57:04
    Чойжилсүрэн дэндүү муу муухай нөхөр байнаа
  • Батаа 2016-09-07 05:27:11
    Зах зээлийн нийгэмд хүн хэрээ мэдэж хэрэг хий гэдэг үг бий зөрчил гаргасан бол сайн торго
    • иргэн 2016-09-07 07:07:29
      энэ төр засаг татвар нэмэх, элдвээр торгохоос өөр юм сэтгэдэггүй тэнэгүүдэр дүүрчихсэн юм уу. Ядарсан ч боловсрол, чадваргүй гишүүд вэ дээь чааваас.
      • olzvoi 2016-09-08 09:54:51
        Yaduu ard tumen bidniig songono. Yaduuruulaad baival bidend ih yum onogdn gedgee meddeg erhmuud. Mongo oloh nereer udahgui gadny hogyn tseg deer amidruulah bh
      • ххх 2016-09-07 12:15:02
        тиймээ улс орондоо дайсгансан ёстой тэнэгүүд 5 6 н замын хагархай нүх бөглөх материалаар 10 20 н нүхний дайтай хөнөөл учруулах хэвтээ цагдаа хийдэг т1 байхуу
  • ысы 2016-09-07 04:27:05
    Аудит гэдэг байгууллага өөрт чинь үнэн тоо баримт хэлдэг гэж бодоод байгаа юм уу? Үгүй ш дээ. Улс төр орохороо аудит нь ажлаа мэдэхүгй хэрэгцээгүй дагз болдог
    150.129.142.242
    Мэдэгдсэн Хариулах