МАН-ынхан зургаан настнууд шиг будилж байна
2014 оны хавар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хоёр сарын турш чуулганаар хэлэлцэж эцэст О.Баасанхүү огцруулах саналаа татан авч байсан.  Тухайн үед О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдын өрөөнөөс чуулганы танхимд орж ирэнгүүтээ “Би Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татаж авлаа” гэсэн. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж О.Баасанхүүг “Ёстой хачин этгээд” хэмээгээд  “УИХ-ын 76 гишүүний нэг сарын цалинг О.Баасанхүүгээр төлүүлэх үү. Энэ ер нь яасан тоглоомтой этгээд вэ. Н.Алтанхуяг аа, би чамд хоёр дахь удаагаа гүн эмгэнэл илэрхийлье. Ийм новшнуудтай нийлж Монголын төрийг самарч байгаад чинь дахин эмгэнэл илэрхийлье. Монгол төрийн асуудлыг энд биш, Өмнөд Солонгост шийддэг болсон юм байна” гэж байв.

Тэгвэл яг О.Баасанхүү шиг шийдвэрийг өчигдөр МАН-ынхан гаргалаа. “Улстөрийн шийдвэрээр 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгаж явсан татвартай холбоотой бүх заалтыг буцаахаар боллоо” гэсэн мэдэгдлийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас  мэдээлэх нь тэр.

Үүний дараа Ц.Нямдорж гишүүн намынхандаа О.Баасанхүүд хэлсэн “Ёстой хачин эдгээдүүд” хэмээх шүүмжлэлийг хэлсэн болов уу. Эдийн засгийн бүх  үзүүлэлтүүд хасах руугаа заачихсан. Эдийн засаг сэхээнд орчихсон энэ үед тэд парламентыг яг л утсан хүүхэлдэй болгосон МАН-ынханд ямар хариуцлага хүлээлгэх вэ. МАН-ынхан үнэндээ зургаан настнууд шиг л будилж байна.

 УИХ нь хуулиар тогтоосон дэгийнхээ дагуу хуралдаж, ард түмний эрх ашигт нийцсэн хуулиудыг баталдаг. Гэвч МАН-ын эдийн засаг минут секунтээр аврал нэхэж байгаа энэ үед зүгээр л “Улс төрийн шийдвэр” хэмээн үгээр халхавч хийн парламентаар тохуурхав.

Өнгөрсөн сард нээлтээ хийсэн парламент эдийн засгийн хямралаас гаргах гарцыг ард түмэн халаас хэмээн андуурав.

Өмнөх байна уу, хойдох байна уу хамаагүй. Ямартай ч улстөрчдийн популист амлалт, тооцоогүй, төлөвлөөгүй зарцуулалтаас болж улс орны эдийн засаг хүнд сэхээнд байгаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга  нь “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 саяас дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан.  Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 саяас дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан  метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан.

Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна.

Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн  их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн” гэлээ.

Тэд өөрсдийнхөө алдаатай бодлогын засвар өмнөх Засаг, АН-ынхны алдааг хавчуулахаа мартсангүй. Гэвч МАН мөрийн хөтөлбөртөө Ардчилсан намын алдааг засч, улс орноо “аварна” гээгүй билүү. Гэтэл буруу санал шийдвэр бүртээ бусдаас бурууг хайх. МАН-д хүсэл байвч хүч, чадвар дутаж байна. Үгүй бол байгуулагдаад хоёр сарын нүүрийг үзэж байгаа “Мэргэжлийн” гэх Засгийн газар өдийд хямралаас гарах шийдлээ олчихсон байх ёстой байв. Гэвч гарц олдоогүй байна...

Тэд юуг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй “ойд төөрсөн сармагчин” шиг дүр зурагтайгаар өнөөдрийг хүрлээ.  
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-09-12 00:34:35
    АН тарисан балаг төрийн албаны 40000 албан тушаалтнаа халах хэрэгтэй
  • dorjoo 2016-09-09 00:11:26
    Ugui bailgui dee ed chine mergejliin songomol fashion zasgiin gazar biz dee eswel 60 terbumiin hahuuliinh yumuu
  • ИРГЭН 2016-09-08 07:52:01
    АН ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ УЛСЫГ САМАРЧ, АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭН, ТӨРИЙГ ТӨРЛИЙН БОЛГОЖ ЧАДАХАА ХАРУУЛСАН. ГҮЙХ НОХОЙН ХООРОНД ГҮЙХГҮЙ НОХОЙН СААД, ЗАЙЛЦГАА...
  • zochin 2016-09-07 09:45:23
    Ajil hiij baigaa negnee bitgii hemleed baigaach.
  • zochin 2016-09-07 09:19:25
    ymar ch bsn tetgewrin nasiig tsaachluulaad hereggyi shyy
  • би 2016-09-07 07:33:14
    нэртэйгээр нь, тэдний Засгийн үед баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй Бид өөрсдөдөө зориулж шинэ хууль батална гэчихвэл амар, МАНАН ямар чадахгүй юм биш
  • Зочин 2016-09-07 05:58:41
    Зургаан настангууд чинь сэргэлэн шүү, Сумьяабазар шиг л хүмүүсийн хэлснийг давтаад байхгүй, Жавхлан шиг дэмий чалчихгүй, Баасанхүү шиг оймсонд хавчуулагдахгүй
  • zochin 2016-09-07 04:12:11
    TER ZALUUKHAN GISHUUD , AWGAYNUUD BOL BUR UTSAN KHUUKHELDEY , TED NAR ODOO YU BOLOOD BAIGAAG CHI OILGOKHGUY SHAAJI YAWAA . LALARUUD , ...
  • зочин 2016-09-07 04:08:54
    Сэтгүүлчдийн сэтгэхүйг өөрчлөх цаг болсон байна аа. Байгаль орчин сүйрч доройтож, авилга арын хаалга цэцэглэж, төрийн албаны чадвар буурч байгааг анхаар
  • Zochin 2016-09-07 04:01:16
    M.enhboldiin denduu shunal ush honzon avah gesen archaagui bodliin tenegtel, bas busdiigaa gartaa oruulah gesen sanaa buruu tiishee yvuulchihlaa da.
  • zochin 2016-09-07 03:43:23
    ene setguulch nar bichixgui xun gej alga toriin deed alban tushaaltan xurtel bichixiin tgd ene xumuus tor yaj udirdax we ? xaruitlaga tootsox xeregtei bna.
  • Bold 2016-09-07 03:27:02
    Тэнэг үхрүүдээ орон нутгийн сонгуульд зориулсан шийдвэрийг ойлгохгүй байгаамуу. Анхнаасаа татвар нэмж цалин хасах гээгүй. Үхрүүдийг баярлуулж санал авах тактик ...
  • Зочин 2016-09-07 03:21:18
    Энэ сэтгүүлчид яасан тэнэг байдаг юм бэ. Татвар нэмж байна ард түмнээ шулж байна гэж баахан юм бичсэн. Татвар нэмэхээ больсон гэсэн чинь бас л шүүмжлээд байх юм...
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-07 03:02:07
    Улсыг дампууруулах нөхөд гарч ирсэн байна. ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ БАЙНА.
  • хаха 2016-09-07 03:00:38
    манай энхрий хайрт ардын нам, ардын засаг мандтугай.
  • МАН-ы сюрприз АН-ыхаас шал өөр юмаа! 2016-09-07 02:22:43
    Өнгөрсөн 4 жилд ямар бүтээн байгуулалт дуулдах бол гэж хүлээдэг байв. Зам, 1 цэг, ухаалаг автобус ... Гэтэл одоо МАН юу гэж тэнэгтэх бол гэж хүлээдэг болов.
    • яг үнэн 2016-09-07 09:25:22
      Өнгөрсөн жил өглөө босоод өнөөдөр ямар бүтээн байгуулалт, ямар бодлого гарсан бол гэдэг байлаа
    • mgl 2016-09-07 08:01:07
      he he yag unen heljee
  • 2 настан 2016-09-07 02:18:29
    юун зургаан настан тэднээс доор, анх цэцэрлэгт орж буй 2 настан шиг байгаа биз УИХ баабаа, дахин явахгүй гээд, өмдөндөө дусаагаад энэ тэр ...
  • zochin bilgee 2016-09-07 02:13:59
    argagui shuu dee odoo oron nutgiin songuuli bolno ternii daraa tatvar nemj tsalin hasna geed dahin yariad ehlene huurtaj bolohgui shuu MANgaruud huurna shuu
  • Zochin 2016-09-07 01:56:12
    Yag uneniig bichjee.
  • s 2016-09-07 01:28:26
    Боол-гишүүдтэй юу бас? хэ хэ. Ямар ч өөрийн гэсэн толгой, үзэл бодол байхгүй. Дарга кноп дар гэсэн л бол дарж л байдаг, үг хэлэх эрхгүй хүүхэлдэйнүүд шиг :-)
  • Zochin 2016-09-07 01:23:57
    Bishee 90 garsan emee shig l budilj baix shig
  • Irgen 2016-09-07 01:13:21
    6 nastnaad shig genee ha ha brawo