Чойжилсүрэнгийн үг, Сэргэлэнгийн үйлдэл буюу Төр, Гандан хоёрын ялгааг тэдэнд яаж ойлгуулах вэ
Үгүй байлгүй дээ гэмээр мэдээ уржигдраас хэвлэлүүдээр цацагдаад эхлэв. Яав гэтэл “...Хүнс, хөдөө аж, ахуйн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт тариаланч, малчиддаа зориулж, мөн лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан байна” гэсэн мэдээ тууж явна.
 
Тэрээр багагүй шүтлэгтэй гэнэ. Бас лусыг аргадаж ном уншуулаад ургац арвин авна хэмээн итгэж буй гэнэ. Хөөрхий сайдыг шоглочихжээ гэтэл үгүй юмаа. Газар тариалан холбоо гэдэг Төрийн бус байгууллагын  цахим хуудсаар “..Өнөөдөр ХХААХҮЯ, Төв гандан хамтарч, Монголын нийт тариаланч, малчдад ном хуруулж байна. Баярлалаа” гээд дурайж байх юм. Үнэн болоод явчихлаа.
 
Уг нь П.Сэргэлэн сайд уяач хүн л дээ. Уяачид наадамд уях морьдоо зуны дунд сарын бар юмуу нохой өдрийн аль нэгэнд бариад шашны зан үйл хийдэг номтой. Морьдоо барьчихаад арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийчихээд, идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөнө.
 
Дараа нь Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном Банзрагч, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж, шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болно гэж өвгөн ноён Пүрэвжавын айлдсаныг өнөөгийн уяачид дагадаг. Сайд ч ингэдэг байж таарна. Энэ бол түүний амьдралаас авсан туршлага ч байж мэднэ. Тиймээс л хөөрхий минь, салбарынхаа үйл хэргийг урагштайхан явуулж, өөдтэйхэн тариа будаа хураачих санаатай хур гуйж, лус аргадсан байх гэж зарим нь өмөөрч сууна.
 
Гэвч Монгол төрийн алба, төрийн үйл хэрэг гэдэг тусдаа зүйл. Бүр шал ондоо. Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Гандантэгчинлэн хийдэд очдог. Тэр бас л өөр асуудал.
 
Энэ мэдээнд итгэж ядаж байтал өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн айхтар марзан мэдэгдлээр төсвийн хэмнэлтээ хамгаалж байх юм. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосноор төсөвт хичнээн төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцож байна вэ” гэж асууж л дээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуд нь “...Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэх байх. Ер нь Хамтын тэтгэврийн тухай хууль маань их шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд маань ихээхэн сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс би тэтгэвэр авмааргүй байна гэсэн саналыг Сангийн яаманд ихээр ирүүлсэн. Тийм учраас хүчингүй болгоё гэсэн санал оруулж ирсэн” гээд аваад хаячихжээ.
 
Б.Чойжилсүрэн сайдын хариултыг яаж ч хичээгээд “гоёор” ойлгож чадсангүй. Түүнийхээр бол Увсын Наранбулаг, Хэнтийн Дадал, Өмнөговийн Номгон, Хөвсгөлийн Арбулаг, за тэгээд Дамбадаржаа, Долоон буудал, Нисэх, Яармаг, Улиастайгаас баахан эмээ, өвөө Сангийн яаманд хандан “Хамтын тэтгэвэр авмааргүй байна” хэмээн саналаа явуулсан болж таарах нь. Үнэн болов уу?
 
Эндээс нэг л зүйл бодогдож байна. Сүмд биш төрд ажиллаж байгаа шүү гэдгийг энэ хоёр сайдад яаж ойлгуулъя даа гэж. Нөгөө талаар ингэж олны доог, хэл амны бай болж суухаар байшин барьж, морь уяад сэтгэл амар явж байвал хичнээн сайхан.
 
Дээрээс нь төсөв мөнгө хомсдоод хэмнэлт бууралт ярьж байхад Ганданд ном уншуулж төсөв үрж суух хэрэг П.Сэргэлэн сайдад байв уу. Үнэн хэрэгтээ Төв Ганданд очиж ном уншуулж суухаар тэнгэр буудуулж бороо оруулах нь л төрийн хийх ажил юм шүү дээ. Манай Гандан хийдийнхэн хэзээнээсээ ном буяныг зүгээр хурж өгнө гэж үгүй. 1500 ламаар ном уншуулна гэдэг багагүй зардал гарна гэсэн үг. 20 ламтай жижигхэн хийдэд ном дааж хуруулахад 20 хоногийн цалин нь хүрэхтэй үгүйтэй байдгийг монголчууд мэднэ дээ. Нэг жишээ хэлье. Дашчойлин хийд 80 гаруй ламтай. 80 ламын “цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр гурван кг ордог байна.
 
Гандантэгчинлэн хийдэд 300 гаруй ном хурахад ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар “бор цав” гэж нэрлэдэг махтай хоолыг бэлтгэдэг гэсэн. Энэ тоог таваар үржүүлээд бодоход хангалттай.
 
Бас дээрээс нь ном уншсаны дараа лам нарт өгдөг зэд буюу дээрхээс өөр хоол гэж бий. Одоо бол хоол биш гарын бэлэг л өгдөг болсон. Ингээд бодвол ХХААХҮ-ийн сайдын мэдлийн төсвөөс багагүй мөнгө Гандан руу “явсан” байна.
 
Өөр бас нэг бодол. МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын сураг сонгуулиар олны саналыг зулгаахад мөн ч их хэрэг болсон доо. Өдгөө байгуулсан хойноо ч МАН-ынхан “Манай Мэргэжлийн Засгийн газар” гээд л гүрийгээд байгаа. Гэтэл Гандан руу гүйсэн, сүсэг бишрэл ярьсан нэг тиймэрхүү сайд нар дараалаад ил болоод байх юм. Маргааш бас нэг сайд нь аль нэг хийдэд ном уншиж, адис хүртээгээд сууж байна гэвэл гайхах зүйл алга. Угтаа дээрх дараалсан үйл явдлуудаар МАН-ын Засгийн газар Төрийг жинхэнэ утгаар нь самарч байна.
 
Б.Баяр
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гамшиг 2016-12-11 14:35:12
    бид 21-р зуунд биш 19-р зуунд л амьдарч бна даа :(
  • zochin 2016-09-07 15:49:01
    ahmad nastanguudaar ih togloh yumaa sanaliig ni hulhidaj avchihaad shutlegtei bolohoor chine zugeer mungu ugch chadahgui gev.hiij chadahgui tolgoi hurehgui bna ...
  • irgen 2016-09-07 15:32:55
    Чойжилсүрэн сайн байна. Тархины тураалтангуудын амыг яг ингэж таглах хэрэгтэй. Энэ орчлон сул олддог мөнгө байдаггүй гэдгийг нь ойлгуул.
  • -r horoonii undur nastan 2016-09-07 14:43:25
    Ene hymyys eryyl bish baihaa.Unuudur erunhii said ni mongoliin ahmaduudiig negniihee tetgeberinn mungunii heden tugrugiig uuruu abahiin tuld hania alna geh shig...
  • лам 2016-09-07 12:46:02
    Ер нь ламд очиж ном уншуулахад лам л цаддаг. Харин ном уншуулсан хүн эд зүйл сэтгэл санаагаар хохирдог.
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • B.Bayar gene yy?ene yamar munhag nobs be 2016-09-07 11:46:55
    Ene B.Bayar geech nobs chini yamar munhag har lud be?....nom unsuulsan ni yunii byryy be,?Harin sain l biz!tegeed ch zebyyn chagiin ta nart dahin dahin nom unsu...
  • Иргэн 2016-09-07 10:56:45
    ШАШИН БОЛ ЗАЛЬ МЭХ, УРХИ ЗАНГА
    103.212.116.80
    Мэдэгдсэн Хариулах
  • 111 2016-09-07 07:48:13
    шашин бол хар тамхий ......................гэж үг байдаг даа.
    49.0.130.112
    Мэдэгдсэн Хариулах
  • malnuud aa 2016-09-07 07:47:22
    ene Uvsiin durak odoo ard tumniig xuurch garch ircheed odoo bas emee ovoo nariig shashinii nereer xoolnoos n salgahaar tenegtej bh ium daa,
  • Ах 2016-09-07 07:22:44
    ха ха, Чойжилсүрэн х.....ч юм чинь бас худалч байж таарна
  • Зочин 2016-09-07 06:11:32
    Шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаан богдын хойд дүрүүдийг та нар юу гэж доош нь хийгээд байна аан фортунаг түймэр тавиад байхад юу ч хэлээгүй биз дээ...
  • 0dn00 2016-09-07 06:01:06
    Yaxav de Segii setgej l bga ni ter tolgoinii xemjee gej baidag shuu deeeee
  • Зочин 2016-09-07 05:45:57
    Сэргэлэн ХАА-г удирдлаа юу. Байгалийн эрхшээлд амьдардаг Монголын малчидыг Сэргэлэн яаж зохицуулах вэ дээ.. МАН мэргэжлийн биш хүмүүсээр Яам удирдуулаад хаа хол...
  • Зочин 2016-09-07 05:31:16
    Хүн өөрөө байгалийн амьтан шүү дээ.Яагаад байгаль эх дэлхийгээ аргадаж гуйж болдоггүй.Ухаж тонож сэндийлж байгаад БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙ хэцүүдлээ шүү дээ.
  • zzzz 2016-09-07 04:45:03
    YU CHI KHELEKH WE DEE , MAN-YN LALARUUD MUN CHI IKH ARCHAAGUY DURAKUUD YUM DAA
  • зочин 2016-09-07 04:30:52
    Төвд, Балбаас ялгарах юм алгаа. Төрд ийм дарга, сайд бас байдаг аа. Маниас илүү л байх даа
  • ок 2016-09-07 04:23:53
    энэ ч бас яахав болох л асуудал. Байгаль дэлхийгээ аргадаж байхад буруу юм алга, ухаад тоноод бид байгалийн эзэн гээд хуцаад байснаас дээр.
    • ок 2016-09-07 07:24:49
      сүм хийд, ТББ нь яая гэхэв, Төрийн сайд нэртэй "шог гар" ч хажууд нь юу ч вэ дээ
  • Ядруухан нийтлэл байна 2016-09-07 04:14:21
    Яагаад болохгүй гэж... Малчид тариаланчид, дээр нь та нарын идэх гурил, ногооны төлөө л ингэж байгаа бус уу Бүүр бичих юмаа олж ядчих юмаа Би бол баярлаж байна
  • зочин  2016-09-07 03:49:48
    Шашинг дагаснаараа манай улс хөгжвөл хөгжих болсон доо. Улам л доройтоод байгаа бус уу.
  • zochin  2016-09-07 03:41:24
    ene setguulch nar bichixgui xun gej alga toriin deed alban tushaaltan xurtel bichixiin tgd ene xumuus tor yaj udirdax we ? xaruitslga tootsooch
  • ЗОЧИН 2016-09-07 03:34:04
    АРАЙ Ч ДЭЭ ТӨР ИНГЭЖ ГАНДАНГААР ГҮЙХ ГЭЖ ОДОО БОЛСОН БОЛООГҮЙ ОЛОН ГЭГЭЭНТЭН ТӨРӨӨД ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ ХАНДИВ НЭРЭЭР БААХАН МӨНГӨ АВААД ҮҮНИЙ ОРОНД
    202.179.31.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2016-09-07 03:18:14
    Сайд нь энэ зураг дээрх шигээ өөрөө очоод уриалаад хамтраад л уншаагүй бол ном уншуулахад буруу юу байхав дээ. Малчид тариаланчдад нь хэрэг болдог бол
  • ЗОЧИН 2016-09-07 02:58:00
    МАН АН 2 АДИЛ ЛУЙВАРЧДААР ДҮҮРЧИХСЭН ЮМ БАЙНА. ЭДНИЙГ ЖАГСААЖ БАЙГААД БУУДАХ ХЭРЭГТЭЙ. НОВШНУУД... ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.
  • Undsen huuli 2016-09-07 02:27:25
    Undsen huuliar tur shashin 2 hamtdaa niilj naaldahiig zaagalj ugsun baidag. Turiin hereg bol shashnaas haraat bus bie daasan baix yostoi. medleggui meregjiliin ...
  • zochin 2016-09-07 02:09:09
    choijilsuren olon barilga barij bgaa yum chini ipotekiin zeeliig yu gej zogsooh ve dee harin hamtiin tetgeveriig hudal yarij zogsooh gej bn hugshid temtsene shu...
  • иргэн 2016-09-07 01:29:10
    Чойжилсүрэн сайн байна. Тархины тураалтангуудын амыг яг ингэж таглах хэрэгтэй. Энэ орчлон сул олддог мөнгө байдаггүй гэдгийг нь ойлгуул.
    • зочин 2016-09-07 04:30:24
      Тэнэг мулгуу пизда минь Насаараа зүтгэж шимтгэл төлсөн ч тэтгэвэрээ авч чадаагүй үхсэн олон хүмүүс болон ард үлдсэн хүмүүс хохирч байна
    • Novshid 2016-09-07 02:27:20
      Sul olddog ch geh shig ergvv malan yum bitgii hutsaj bgaach.
    • Монгу  2016-09-07 02:22:07
      Чамд настай зовхон тэтгэвэрт амьдардаг аав ээж алга уу у ? Чиний баян монхийн биш бодолтой ярьж бай
  • өөө  2016-09-07 01:04:36
    МАНгар сайдуудаа бүгдийг нь ард олны санал болгосон хүнээр соль.