Урамшуулал, хариуцлагыг давхар хэрэгжүүлье

Рио-2016 зуны Олимпийн 31 дүгээр наадам өндөрлөөд цөөнгүй хоног өнгөрч байгаа ч хэл ам нь одоо болтол тасраагүй л байна. Чөлөөт бөхийн холбооныхон хоёр дасгалжуулагч руугаа хамаг хатуугаа чулуудаж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны өмнө толгой бөхийж, луйврыг нь хүлээн зөвшөөрөхөөс эхлээд юу эс өрнөх билээ.
 
Тэгвэл олимпийн үеэр иргэдийн хамгийн ярьж, бичсэн зүйл бол хариуцлагын тухай. Манай тамирчид ямар ч хариуцлагагүй байна. Зүгээр зогсч байгаад ялагдлаа, хариуцлага тооцох хэрэггэй гэж олон хүн бухимдсан. Үүнийг бид зүгээр нэг бухимдал гэж хүлээж аваад, тамирчдаа өмөөрөөд өнгөрөх биш хариуцлагын тогтолцоог бий болгох цаг болж.
 
Дэлхийн их гүрнүүд тухайлбал, Хятад, АНУ, Орос, Франц гээд цөөнгүй улс бүх л спортод анхаарлаа хандуулж, жигд хөгжүүлж байгаа.
 
Харин хөгжиж байгаа, болон хөгжингүй орнууд бол хамгийн шилдэг гэсэн цөөн хэдэн спортод маш сайн анхаарч, тэр төрлөөрөө л Олимпийн наадмаас медаль авдаг. Манайхан зөвхөн топ дөрвөн спортдоо л анхаарлаа, бусдыг нь хаялаа гээд байдаг. Зөвхөн манай гэлтгүй дэлхийн бусад орнууд ч дэлхий, олимпоос медаль авах боломжтой төрлөө л илүүтэй анхаарч байна шүү дээ. Түүнээс биш Монгол шиг буурай оронд олон спортын төрөлд анхаарлаа хандуулж угаасаа чадахгүй, боломж ч байхгүй. Тэгэхээр одоо хөгжингүй орнуудын хэрэглэж байгаа урамшууллын хажуугаар хариуцлага тооцдог системийг хэрэглэх цаг болсон.
 
Тухайлбал, Английн Засгийн газар Олимпийн наадмаас медаль авсан спортын төрлийн холбоог дөрвөн жил 100 хувь санхүүгээр хангадаг гэж байгаа. Харин медаль авч чадаагүй бол өөрсдөө хөрөнгө мөнгөө зохицуулах нь хэрэгтэй болдог гэж байгаа. Энэ систем л манайд хэрэгтэй байна. Одоо бол манай Засгийн газар Олимпийн наадмаас медаль авсан ч бай, аваагүй ч бай хамаагүй, хүсэлт гаргасан бүхий л спортын төрөлд цөөн хэдэн төгрөгөө тарамдаад л дуусч байгаа.
 
Риод гэхэд манай улс медаль авсан жүдо, боксоос гадна чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, байт харваа, таеквондо, хөнгөн атлетик, усанд сэлэлт гээд цөөнгүй төрлөөр оролцлоо. Жүдогийн холбоо арай илүү ажиллаж байгаа тулдаа нэг мөнгөн медаль авчирлаа. Боксын холбооны үйл ажиллагаа нэлээд тогтворжиж, тамирчдын ур чадвар дээшилсэн болохоор медалиас мултарсангүй.
 
Чөлөөтийн хувьд медаль хүртэх хангалттай боломжтой байсан ч холбооныхон нь тамирчид, дасгалжуулагч нартайгаа эв эеэ ололцоогүйгээсээ болоод медальгүй хоцорсон. Буудлага дээр бол манай тамирчдын ур чадвар, бэлтгэл сургуулилт бусад орныхоос дутмаг л байна. Бусад төрлийг одоохондоо яриад хэрэггүй.
 
Тэгвэл ирэх дөрвөн жилд медаль хүртсэн жүдо, боксоо тултал нь дэмжээд, хэрэгтэй хэрэггүй төрөлд зарцуулдаг мөнгөө тэдэнд өгвөл яасан юм. Бусад нь өөрсдөө учраа олоод үйл ажиллагаагаа явуулна биз. Тэгээд Токиогийн Олимпийн наадмаас 4-5 медаль, цаашлаад Олимпийн аварга төрвөл болоо биз дээ. Спортын олон төрөлд оролцож, сүүл мушгиж байгаа тамирчдаа хараад суух нь дээр үү. Цөөн хэдэн төрөлд найдвартай медаль хүртдэг, аварга төрдөг байх нь дээр үү гэдгийг бодох л хэрэгтэй.
 
Хамгийн гол нь энд цэвэр өрсөлдөөн өрнөх юм. Бусад спортын төрлүүд Олимпийн найдамд амжилт гаргаж, төрийн ивээлд багтахын төлөө зүтгэдэг, өрсөлддөг цэвэр өрсөлдөөний зарчим энд бас үйлчилнэ шүү дээ. Нэг л амжилт гаргаад, төрийн ивээлд багтчихвал түүнийгээ алдахгүйн төлөө бас зүтгэнэ. Энэ чинь шударга зарчим. Жүдо, боксынхон дараагийн Олимпийн наадмаас медаль авч чадахгүй бол төрийн ивээлээс мултарч болно.

Ийм л урамшууллын болон хариуцлагын системийг хэрэглэх цаг болжээ. Түүнээс биш тамирчдаа хий муулаад асуудал шийдэгдэхгүй л болов уу.

Монголын мэдээ
П.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-09-08 04:33:47
    ajil xodolmor xiigeegui ulsad tsemtseend turuullee gej xet ix xuramshuulal tsalin tetgemj ogch bna uurxain ajilchin xun 1 sayiig awch bxad ed neg amjilt gargaad...
  • зочин 2016-09-07 06:16:30
    3 сая хүнтэй Монголыг их гүрнүүдтэй жишээд хэдэн тамирчдаа чичлээд яахав дээ чадлаараа л үзсэн шүүдээ, өөрсдөө бааж ч чадахгүй байж сэтгүүлчид хүний мууд дуртай...
  • Gotovoo 2016-09-07 06:03:39
    Tamirchdad nasan turshiin zalin gaj utgagui umaa bolih heregtei. Neg zalind hurchiheed uls tor, alban tushaal hoogood yavdag boljee, Ard tumnees asuu
  • zochin 2016-09-07 05:25:22
    durtai bol oorsdoo zardal mongoo olood yavna biz ajilchidin 1 odrin tsaling hucheer shahuu olimp demjih san geed huraagaad avdag shde
  • zzzz 2016-09-07 04:20:07
    ZUW SANAA BAINA, TAMIRCHID , DASGALJUULAGCHDADAA US SANADAG ERUNKHIILUGCH GEJI BAIKH UU? TER DAGWAA UURUU SHIIDEED MUNGUU GARGAAD YAWNa ...
  • ????????????? 2016-09-07 02:51:47
    заавал олимп дэлхийгээс медаль авсаных нь дараа ивээлдээ авах хэрэг үү авах боломжтой дэмжлэг хэрэгтэй байгаа тохиолдол зөндөө л байна ш дээ
  • kkk 2016-09-07 02:51:15
    ene tamirchid gej dawarsan ymnuud.ym l bol bair mashin goridoj ywna.ymar ch une tsenegui ,hyamdhan humuus.bolij uzeee.....