Ипотекийн зээл зогсохгүй...

Орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгох эсэх асуудал иргэдийн дунд эргэлзээтэй асуудал болон хувирсан. Нэг хэсэг нь зээлийг үргэлжлүүлнэ хэмээж байгаа ч нөгоө хэсэг нь зогсоох нь зөв хэмээн үзэж буй. Тиймээс энэ удаагийн “Онцдох хуудас” булангаараа энэ сэдвийг хөндөж, албаны хүмүүсийн байр суурийг сонссоноо хүргэе.

 
Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

/Барилга, хот байгуулалтын сайд/
 
-Орон сууцны ипотекийн найм болон таван хувийн зээлийн асуудал бий. Энэ асуудлыг Засгийн газарт уламжилсан. Ер нь найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Энэхүү асуудлыг шийдэж, зохион байгуулах ажлын хэсэг удахгүй пшйдвэрээ гаргана. Үүний дараа яг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.
 
Одоогийн байдлаар нийслэлд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгохоор төлөвлөөд байна. Хари орон нутагт таван хувийн хүүтэйгээр уг зээлийг олгох юм. Мөн энэ ажлыг хариуцаж буй ажлын хэсэг сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах тал дээр ажиллаж байгаа. Зөвхөн энэ зээлийг олгохоос гадна иргэдээс хүсч байгаа хэд хэдэн асуудал байна.
 
Тухайлбал, м.кв-ын асуудал. Одоо найман хувийн хүүтэй зээлээр дээд тал нь 80 м.кв хүртэлх байрыг л өгч байгаа. Тэгэхээр олон ам бүлтэй айлд м.кв-ынх нь хэмжээ дэндүү бага байна гэх хүсэлтийг иргэд өгч байгаа. Мөн энэ хэмжээ зорилтот бүлэгтээ хүрчихлээ шүү дээ. Цаашид талбайг нь томсгож, 80-100 м.кв гэх хувилбар руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ тал дээр судалгааны ажил ч хийгдэж байна. Товчхон хэлэхэд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно.

 
Х.Маргад-Эрдэнэ: 52 мянган зээлдэгчийн 2.4 их наяд төгрөгийн зээлийг үнэт цаасжуулсан

 /Монголын ипотекийн корпораци компанийн Ипотекийн хөрөнгийн үнэлгээний хэлтсийн дарга/
 

-2013 оны зургадугаар сарын 14-өөс одоог хүртэл орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан 28 мянган зээлдэгч байна. Эдгээр хүмүүст нийт 2.9 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгосон байна. Харин 52 мянган зээлдэгчийн 2.4 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас худалдаж аваад, үнэт цаасжуулаад, хөрөнгө оруулагчдад зарсан. Энэ хугацаанд зарим зээлдэгчид зээлээ төлөөд, хаасан байх.
 
Мөн нөгөө хэсэг нь зээл аваад орон сууцаа барьцаанаас чөлөөлсөн ч тохиолдол бий. Ингээд одоогийн байдлаар 49 мянган зээлдэгчийн 2.2 их наяд төгрөгийн зээл үнэт цаасжуулагдаагүй үлдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос манайд үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгодог. Одоогоор үнэт цаасны зөвшөөрөл нь хулээгдэж буй зээлдэгчид бий. Тухайлбал, 3000 орчим зээлдэгчийн 200- аад тэрбум төгрөгийн үнэт цаасны зөвшөөрөл хүлээгдээд байгаа. Нөхцөл байдал одоогоор ийм байна.
 
Гэхдээ иргэдэд үнэт цаасны талаар мэдээлэл өгсөн нь зөв болов уу. Иргэд МИК-ээс найман хувийн зээл олгодог. МИК санхүүжилтийг нь өгдөг гэж ойлгодог. Энэ бол буруу. Манайх зөвхөн арилжааны банкуудаас зээл авч, авсан зээлээ үнэт цаасжуулдаг. Үнэт цаасжуулахын ач холбогдогдлыг иргэд сайн мэдэхгүй байж болох. Тэгэхээр үнэт цаасжуулсны ач холбогдол нь юу вэ гэвэл нэг удаа банкнаас хоёр зээлдэгчид тус бүр 100 сая төгрөгийн зээл олголоо гэж бодьё. Нийт 200 сая төгрөгийн зээл болно. Энэ хэмжээний зээлийг иргэдэд олгохоор тухайн банк өөрөө эх үүсвэргүй болчихож байгаа юм. Энэ үед үнэт цаасны компани иргэдээс авсан зээлийг 200 саяар нь тухайн банкнаас худалдаж авч, үнэт цаасжуулдаг.
 
Ингэснээр арилжааны банкууд дараагийн хүнд зээл олгох эх үүсвэртэй болж байгаа юм. Дэлгэрэнгүй хэлбэл, банк 200 сая төгрөгийн хоёр хүнийхээ зээлийг үнэт цаасны компанид 200 сая төгрөгөөр зарчихлаа. Магадгүй 200 сая төгрөгийн зээлдэгч нь зээлээ төлсөөр байгаад 199 сая болсон ч байж болно. Энэ үед арилжааны банк манайд 199 сая төгрөгөөр зарж болох юм. Ингэснээр банк өөрөө эх үүсвэртэй болоод зээлээ зарсан эх үүсвэрээрээ дараагийн хоёр, гурван зээлдэгчид тодорхой хэмжээний зээл олгох нөхцөл бүрдэнэ. Энэ процессыг л бий болгох, санхүүгийн механизмыг хөдөлгөөнд байнга оруулах юм.
 
Ер нь байнга хөдөлгөөнд байх ёстой. Хүмүүс орон сууцтай болохын тулд 20-30 жилийн хугацаатай зээл авч байгаа ч ам бүлийн тоо нэмэгдэнэ, хасагдана гээд янз бүр байж болно шүү дээ. Энэ хэрээр орон сууцны зээлийн хэрэгцээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэг өрөө байртай бол хоёр өрөө байртай болох гэж хүснэ. Ам бүлийн тоо нэмэгдэхээр иргэд ч байрныхаа талбайг томруулахыг л бодно. Үүнээс шалтгаалаад орон сууцны зээлийн хэрэгцээ гарч байдаг. Энэхүү зээлийн хэрэгцээ огт байхгүй болно гэж байхгүй. Тодорхой хэмжээнд өсөн нэмэгдэж, тогтоод байж байдаг. Тэр хэмжээсийг л хадгалахын тулд банкинд эх үүсвэр нь тодорхой хэмжээгээр байх ёстой. Байнгын байж байдаг. Харин бид зах зээл дээр байгаа бусад сул чөлөөтэй хөрөнгүүдийг энэ зах зээл рүү оруулж ирдэг. Ингэснээр хүмүүсийг зээлд хамруулдаг. Энэ процессыг үнэт цаасжуулах үйл ажиллагаагаар санхүүжүүлдэг.
 
Товчхон хэлэхэд МИК арилжааны банкны зээлийг худалдан авч, үнэт цаасжуулдаг. Ингэснээр банк дараагийн зээлийг олгох эх үүсвэртэй л болж байгаа юм.

 
А.Ганзориг: Монголбанкны санхүүжилт удаашралтай байна

 /Хас банкны хувийн банкир/
 
-Монголбанкнаас санхүүжүүлж байгаа ипотекийн найман хувийн зээлийг Хас банк олгож байгаа. Сүүлийн үед орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнийг дагаад энэ төрлийн зээлийн үйлчилгээ ч идэвхижиж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхлоос хамаараад ипотекийн зээлийн үйлчилгээ нэмэгдэж байна гэсэн үг.
 
Одоогийн байдлаар манай банкаар орон сууцны найм болон таван хувийн хүүтэй зээл гарч байгаа. Манай банк үйлчүүлэгчдээсээ ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээж авч байна. Санал хүсэлтийг нь хүлээж аваад, шийдвэр гарсан зээлүүд ч бий. Ямар нэгэн зээл олгосон тохиолдолд эргэн төлөлт гэж асуудал гарч ирдэг. Манай банкнаас ипотекийн найм болон таван хувийн зээл авсан үйлчлүүлэгчдийн эргэн төлөлт сайн байгаа. Эргэн төлөлтийн хувь харьцангуй гайгүй байна. Ипотекийн хоёр зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа.
 
Ер нь зээл чинь буцаан олголтоороо санхүүжиж явдаг. Тухайлбал, та манай банкнаас орон сууцны найман хувийн зээл авлаа гэж бодьё. Тэгвэл манайхтай байгуулсан гэрээнийхээ дагуу cap бүр тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой болдог. Хэрвээ та тэр мөнгөө cap бүрдээ төлөхгүй бол баж дараагийн хүнд зээл олгох боломжгүй болно. Нэг үгээр хэлбэл, эхний үйлчлүүлэгчийн эргэн төлөлтөөр дараагийн үйлчлүүлэгчид зээл олгодог гэсэн үг. Гэхдээ энэ банкны санхүүжилтын нэг хэсэг нь. Өөр санхүүжилтын эх үүсвэрүүд бий. Гэсэн ч эргэн төлөлт банкны санхүүжилтэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн нэг зүйл бий. Ипотекийн зээл чинь Монголбанк, Монголын ипотекийн корпорациас санхүүждэг.
 
Хэдийгээр манай банкнаас шийдвэр гаргаад олголт хийж байгаа ч эх үүсвэр нь хүлээгдэж байна. Монголбанкнаас санхүүжилт хүлээгдээд байна л даа. Тухайлбал, банк шийдвэр гаргаад гэрээний дагуу Монголбанкнаас эх үүсвэр хүснэ. Монголбанкнаас санхүүжилт орж ирсний дараа олголт нь хийгддэг. Тэгэхээр тус банкнаас санхүүжилт орж ирэхгүй байгаа учраас зээлийн олголт хийгдэхгүй тохиолдол бий. Үүнээс шалтгаалсан удаашрал бол бий.
 
Дахин хэлэхэд манай банк ипотекийн найм болон таван хувийн зээлийг олгож байгаа. Энэ зээлийг авахыг хүссэн иргэд ч цөөнгүй байна. Гэхдээ Монголбанкнаас орж ирэх санхүүжилтээс шалтгаалан олголт удаашрах хандлага харагдаж байна.
 

Ц.Ганзориг: Иргэдээс ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна

 /Төрийн банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирал/
 

-Төрийн банк Монголбанкны баталсан орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий журмын дагуу орон сууцны ипотекийн зээлийг иргэдэд олгож байгаа. Манай банк ипотекийн орон сууцны зээлийг олгож эхэлснээс хойш найман хувийн зээлийг 5831 үйлчлүүлэгчид олгосон. Эдгээр иргэдийн зээлийн хэмжээ нь зургаан тэрбум төгрөг болж байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, 5831 зээлдэгчид зургаан тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Харин таван хувийн зээлийг 824 хүнд олгожээ. Ингэхдээ нийт 34.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байгаа юм. Манай компани өнгөрсөн хугацаанд ийм зээлийг олгосон. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкаас ирдэг. Тус банкаас ирсэн эх үүсвэрээр бид байгаа нөхцөлдөө тохируулан иргэдэд найм болон таван хувийн зээлийг олгодог. Үүний дараа иргэдээс авсан зээлээ Монголын ипотекийн корпорацид худалддаг. Ийм л зарчим явагдаж байгаа.
 
Өнгөрсөн зургадугаар сард сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнгийн дараа буюу долдугаар сараас эхлэн бидэнд Монголбанкнаас санхүүжилт олгоогүй. Манай банкнаас тодорхой хугацаанд холбогдох газарт санхүүжилтээ нэхэмжилж, хүсэлт хүргүүлсэн. Гэсэн ч одоогийн байдлаар санхүүжилт орж ирээгүй л байна. Үүнтэй уялдуулаад бид өөрсдийн эх үүсвэрийн хүрээнд тодорхой хэмжээнд бага зэргийн зээл олголоо.
 
Харин одоо өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг иргэдэд олгох боломжгүй болсон. Тиймээс бид түр хугацаанд Монголбанкнаас санхүүжилт орж ирэх хүртэл ипотекийн зээлийг олгохгүй. Зөвхөн орон сууцны найм болон таван хувийн зээлд хамрагдах сонирхолтой иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа. Мөн авсан хүсэлтүүдээ цаанаас тавьсан тодорхой шалгуурын дагуу хянаж үзээд шийдвэр гаргаж байна. Яг цэвэр олголт хийгдээд явж байгаа зүйл алга. Иргэдийн хүсэлтийг хүлээж аваад, судалж үзсэний дараа шийдвэр гаргах хэмжээнд л явагдаж байна. Бид эх үүсвэр орж ирэх л юм бол зээлийн олголтыг хийх болно.
 
Тиймээс харилцагчдад хандаж хэлэхэд эх үүсвэр орж ирэх хүртэл олголт хийгдэхгүй нь гэдгийг хаа хаанаа ойлгохгүй байгаа. Энэ бол бүхэл бүтэн систем ойлголт явагдаж байгаа юм. Гэхдээ орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ манай банкинд өгч болно. Өгсний дараа шийдвэр гарсан ч олголт хийгдэх нь удаж магадгүй. Бид Монголбанкнаас санхүүжилт орж ирвэл олголтыг хурдан хугадаанд хийнэ.
 

С.Энхболд: Ипотекийн зээлийн олголтыг зогсоосон

/Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн банкны менежер/

-Манай Худалдаа хөгжлийн банкны хувьд орон сууцны найм болон ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаа. Уг зээлд хамрагдах сонирхолтой иргэд манай банкинд хандаж байна. Энэхүү зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирдэг.
 
Одоогийн байдлаар санхүүжилт орж ирсэн зүйл алга. Тиймээс бид зээлийн олголтыг зогсоосон. Зөвхөн иргэдийн хүсэлтийг л хүлээж авч байна.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-11 03:47:51
    Тоск-н буянт ухаа 1 д байр захиалаад урьдчилгаагаа өгсөн.Ипотек гарахийг хүлээгээд бнаа.Ядаж ТОСК төрийн банктай хамтраад төрийн албан хаагчдаа хамруулмаар юм.
    202.55.190.166
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2016-12-18 13:14:50
    ипотек хэдэн сараас эхлэж өгөх юм бол мэдээлэл бна уу
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-13 03:00:54
    une arai ih bna.zeeliin daramtand zaluuchuud orj bna. tsalin baga. togtvortoi undur tsalintai ajlin bair hovor bna.zohitsuulalt mash ih heregtei bna..
    112.72.11.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-09 01:05:01
    Санхүүжилтийн эх үүсвэрээ хэзээ өгч эхлэх юм бэ? Шийдвэр гаргалт чинь удаан байна МАН-ынхаан.
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-09-08 03:11:43
    oron suutsnii zeel xeweer bx xeregtei. manai tord xeregjuulj bgaa neg sain zuil n shuu de.
    49.0.161.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-09-07 16:38:25
    Yadaj 110 m2 bolgoj boldoggui um baikh daa
    65.210.14.85
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-07 12:00:47
    neg jiliin daraa bairiig mongolchuud unegui abdag bolno.Bugd bairtai bolchihoor hen bair abah be.Hujaa nar irj abah yum bolob uu
    203.91.119.118
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-07 08:03:56
    150m2 hurgeh heregtei. 150-aas deesh bol tansag hereglee gej tatvar avah geed baigaa biz dee.100 arai l bishee.
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-07 07:12:26
    Mongol bank yagaad sanhuujiltee hiihgui baigaa yum boloo.
    202.70.36.14
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2016-09-07 03:59:13
    юун 100 м2 вэ? 150м2 хүртэл 8 % олгох хэрэгтэй МАН ухаантнуудаа
    202.179.29.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-09-07 03:45:19
    8% - ИЙН ЗЭЭЛИЙН ХҮЧЭЭР ХИЧНЭЭН ИРГЭД ОРОН СУУЦТАЙ БОЛСОНЫГ БОЛЖ БАЙГААГ ЗАРИМ АТААРХУУ ДАГЗ ХОРСОЖ Л ЯВДАГ БАЙХ НЬ...КОММУНИСТУУД
    103.57.94.241
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-07 01:32:21
    Монголбанк сайн байна. 8 хувийн зээлийн ихэнхи нь хуучин байраа зараад дахин хуучин байр авсан залилан байгаа шүү. Наад зээлдээ зориулж дахиж битгий төгрөг хэвл...
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-07 01:00:41
    8% байтугай хүүгүй зээл олгосонч наад орон сууцнуудийг чин хүчхүрч авах хүн байхгүй ядахдаа иргэдийнхээ амьдрлын түвшинд тохирсон 30 мкв талбайтай байрууд барим...
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах