“Моннис урбан девелопмент”-ийн барилгын ажил дахин зогсжээ
Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” ХХК 2013 оноос барилгын ажлаа эхэлсэн ч өдгөө нэг ч байр ашиглалтад оруулаагүй байна. Тодруулбал тус компани анх сонгогдохдоо 14-р хорооны  100 гаруй айлын газрыг  чөлөөлж, нийтдээ 12 га газарт дахин төлөвлөлтийн хоёр блок орон сууц барихаар төлөвлөжээ.

Гэтэл бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад өдгөө  10 давхар ч хүрээгүй хоёр  хоосон блок л баригдсан байдалтай байна. Ийнхүү барилгын ажил нь хэт удаашралтай явж байгаагаа хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэлтэй хэмээн тус компанийнхан хэлдэг  ч нэгэнт газраа чөлөөлж өгсөн иргэдийн хувьд нэн яаралтай байраа барьж ашиглалтад оруулахыг шаардаж байгаа юм.  

Газраа чөлөөлж өгсөн иргэдийн хувьд сүүлдээ итгэл алдарч эргүүлэн газраа авч, хашаагаа хатган хуучин хэвэндээ амьдрахыг илүүд үзэх болж, эсэргүүцэл хүртэл зарлаад амжсан. Гэсэн хэдий ч тэд амжит ололгүй яах ч аргагүй хүлээлтийн байдалтай байгаагаа учирлаж байна. Харин “Моннис урбан девелопмент” ХХК-ийнхан олон иргэдийг орох оронгүй гурван жил  хөсөр хаячихаад тоосон ч  шинжгүй, мөнгө санхүүгийн асуудалтай байна гэх тайлбарыг хэлж сууна. 

Хамгийн сүүлд энэ хавар барилгын ажлаа дахин үргэлжлүүлсэн ч төд удалгүй 20 гаруй хоног үргэлжлүүлээд зогсоосон гэдгийг 14-р хорооны иргэдийн төлөөлөл мэдээлсэн юм. Өдгөө уг барилгын ажил зогсонги байдалтай байгааг мөн иргэд мэдээлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehe 2016-09-07 15:44:51
    dahin tuluvlultiig zogsooson yum bishuu? ta bugdiin achaar ardchilsan namiin yavuulj bsan tusluud zogsson sh de . goriig ni amsoo
  • өаөха 2016-09-07 00:46:39
    байрыг нь өгөөч. өөр байр худалдаж авч өг.