Хаалга, хөшөө дурсгалд мөнгө зарцуулахаа зогсооё
Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. 

Яах аргагүй эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулж, төсвөө бид хэмнэж чадах бүхий л аргаар тэмцэхгүй бол энэ хэвээр дураараа дургиад байвал Засгийн газар дампуурлаа зарлах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эдийн засагчид ч хэлсэн. Тийм болохоор чадах чинээгээрээ төсвөө хэмнэж, хэтэрсэн тансаглалаа хасах гэж Засгийн газар оролдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тансаглал, мөнгөний "хөөс”-ийг хагалах зүүг Засгийн газар атгаж байгаа гэсэн үг. Харин зоригтойхон танаад хатгаад, хийсэн шиг хийж чадах эсэхийг нь харах л үлдэж байгаа юм.

Тэгвэл олон нийтийн зүгээс  Засгийн газар танаж, хасах шийдвэрт нь тус дэм болох зарим санал санаачлагуудыг гаргаж, цахим ертөнцөд мэдээлэх болсон. Тухайлбал хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Засаг даргаар нэлээд олон жил ажиллаж, энэ жил анх удаа УИХ-ын гишүүн болж сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүний  аймгийн Засаг дарга байхдаа хийлгэсэн  300 саяын хаалга гэх мэт зүйлийг танаж, татвар нэмэх асуудлыг хойшлуулах саналыг хэлж буй. 

Ер нь энэ мэт аймгуудын хаалганд  өдий хэмжээний мөнгө зарцуулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэсэн хэдий ч хөрөнгө мөнгийг нь орон нутаг, улсын төсвөөс гаргаад л барьж орхидог. Энэ байдлыг таслан зогсоох нь төсөв хэмнэх бас нэгэн арга байж болох. 

Түүнчлэн дан ганц аймгийн хаалга гэлтгүй нийслэл хотын дүүргүүд хөшөө дурсгал байгуулж мөн л өдий төдий мөнгийг төсвөөс гаргаж орхидог. Тэгвэл ирэх жилүүдэд энэ мэт улсын төсвийг хэмнэлтгүй зарцуулдаг ажлуудаа  зогсоохоо Ерөнхий сайд маань мэдэж байгаа л гэж найдая. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-08 02:27:06
    Surguuli tsetserleg ni hureltsehgui emneleg yasli ni dutmag uls hushuu barimal suvraga geheer nudee gargaad ughud belen tsusaa handivlah ni enuuhend. UHERNUUD
  • Насаа 2016-09-07 15:57:37
    Зөв. Энэ хэдэн дарга нэртэй малнууд харин барина л гэх байх даа
  • Ээж 2016-09-07 09:39:16
    Өвөрхангай аймаг 2 хаалгатай зүүн талдаа
  • Зочин 2016-09-07 08:48:34
    Овоо тахихгүй, одон өгөхгүй гэсэн Элбэгдорж энэ хоёроос өөр ажил хийсэнгүй 8 жил боллоо доо
  • 11 2016-09-07 06:19:25
    Zov sanal demjij baina
  • Зочин  2016-09-07 04:26:06
    Манай багануурт төсвийн 350 сая төгрөгөөр өнгөрсөн жил морины хөшөө барилаа ш дээ. АТГ. Шалгаачээ...
  • ЗОЧИН 2016-09-07 04:02:54
    ХААЛГА ГЭХЭД Л БАРАГ ТЭРБУМ ТӨГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД БАС ХӨШӨӨНҮҮДИЙГ ӨӨР ӨӨР ГАЗАР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛДГЭЭ ОДОО ЗОГСОНО ГЭДЭГТ НАЙДАНА ХЭНТИЙД ҮҮНИЙГ БҮҮ ДАВТ.
  • зочин 2016-09-07 03:57:34
    Овоо тахидаг, тэгсэн хир нь Дархан цаазат Богд уулаа, Туул голоо ямар болгочихоод байгаа билээ харанхуй бүдүүлэг Монголчууд, харалган Төрийн түшээ
  • зочин 2016-09-07 02:52:35
    ЯГ ЗӨВ. ТА НАР ДУНДГОВЬ АЙМАГТ ОЧООД ҮЗЭЭРЭЙ. ХАР ОВООН ДЭЭР, ТӨВ ЦЭЦЭРЛЭГ, ГЭЭД БҮХ ГАЗАР ХӨШӨӨГӨӨР ДҮҮРСЭН. ХӨГЖИЛ МУУТАЙ , ХӨШӨӨ ИХТЭЙ АЙМАГ ГЭДЭГ НЭРТЭЙ.
  • ХОТЫН ХОРТ УТААГАА Л ҮГҮЙ ХИЙЕЭЭ 2016-09-07 02:40:01
    одоо ч хөшөө хаалга хангалттай
  • ы 2016-09-07 01:29:31
    Хэрэггүй зардлууд, хойшлуулж болох ажлуудын хөрөнгө оруулалтыг бүгдийг нь зогсоомоор байна.
  • хр 2016-09-07 00:57:18
    харин ч офшир нөхдүүдийн мөнгийиг олж ирэх хэрэгтэй байна. тагнуул нөхдүүд юу хийнэм бэ? офшорын мөнгө бол бидний дээрэмдүүлсэн мөнгө
  • УНАСАН ЭДИЙН ЗАСАГ 2016-09-07 00:43:02
    ЗӨВ.ЭНЭ 4 ЖИЛД ЭНД ТЭНД ХУВИЛГААН ТОДРУУЛАХГҮЙ,УУЛ ОВОО ТАХИХГҮЙ, УЛСЫН НААДАМД МӨНГӨӨР ЦОЛ АВАХГҮЙ,ОВООНЫ НААДАМД ТҮРҮҮЛСЭН ГЭЖ УНАА МАШИН ӨГӨХГҮЙ БАЙХ