Ж.Мөнхбат: Хүч түрж шийддэг алдааг давтахгүй

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан.  Энэ хүрээнд зарим төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, Төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 саяас дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан.  Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 саяас дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан  метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан.

Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна.

Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн  их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ан 2016-09-07 07:33:09
    АН байсан бол бидэнд эрх мэдэл байна яадын гээл туух байсан
  • ө 2016-09-07 01:00:11
    хэлсэндээ байж чаддаг болч иргэд итгэнэ л дээ.Орон нутгийн сонгуулиар ман авахгүй л дээ.
  • Zochin 2016-09-07 00:10:04
    Argagui ard tumnii shaardlagaar butsaachihaad bas hudlaa mushgij medeelel hiigee l,yamar huuhed huurch baigaa bish dee, onigootoi l um daa MAN.
  • MGL 2016-09-06 23:52:21
    MAH-iin Fortuna
  • ннн 2016-09-06 23:30:57
    Орон нутгийн сонгуулиар сануулга өгөхөө мартаж болохгүй шүү.
  • Дорж бат 2016-09-06 13:07:33
    АН тэтгэвэрийнхэнд буян үйлдэж хамтын тэтгэвэрийн хууль баталсан гэтэл МАН устгавал дараагийн сонгуулиар МАН г гудамжинд гаргана даа харж л байгаарай
  • zochin 2016-09-06 10:37:09
    ENE TENEGUUD ARD OLNY ITGELIIG BURMUSUN ALDLAA DAA . UKHEJI BAISAN LALARUUD , ARD OLON CHIMEEGUY BAISAN BOL BIDNIIGEE SHUUD DEEREMDEKH ...