19.6 тэрбумыг төлж, 1.3 тэрбумыг төлүүлжээ
Даатгалын компаниуд хуулийн дагуу эрсдэлийнхээ зарим хэсгийг гадаадын давхар даатгалын компаниудад даатгуулж байна. Өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хариуцлага хүлээсэн тохиолдолд эрсдэлээ хуваалцах ийм тогтолцоо олон улсын даатгалын салбарт нийтлэг хэрэглэгддэг. Үүнийг Даатгалын тухай Монгол Улсын хуулиар “давхар даатгал” гэж томъёолсон бөгөөд үндсэн зорилго нь даатгуулагчийн өмнө хүлээх үүргээ баталгаажуулахад оршино.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үндэсний даатгалын компаниуд нийт хураамжийнхаа 32.1 хувийг буюу 19.6 тэрбум төгрөгийг гадаадын давхар даатгалын компаниудад хураамж болгон төлсөн бол эргээд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. Энэ нь уг хагас  жилийн хугацаанд даатгалын компаниудаас даатгуулагчдад төлсөн нийт 15.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн 8.3 хувь болж байгаа юм.

Манай компаниудын хийлгэсэн давхар даатгалыг зориулалтаар нь ангилбал, 61.3 хувийг нь хөрөнгийн даатгал, 14.0 хувь агаарын хөлөг, түүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал,үлдэж байгаа 24.7 хувийг бусад хэлбэрийн даатгал эзэлж байна. 
 
Санхүүгийн зохицуулах хороо

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.