Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төсөл хэрэгжинэ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын  Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хараат бус судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл 1,5 жилийн хугацаатай хэрэгжих юм байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн зорилго нь нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг цаашид хөгжих боломж бололцоогоор хангахад оршиж байгаа гэдгийг албаныхан дуулгалаа.

Дашрамд дуулгахад, эхний ээлжинд дүүргээс сонгогдсон зорилтот хороо, сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд төслийг  хэрэгжүүлэхээр болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-17 10:39:00
    эрүүлд ньч ажил олдохгүй бхад худлаа юм яриад яахав олон жил ярилаа шүү дэ тэрний оронд ядахдаа ойр зуурын хэрэгцээгээ хангаж байг мөнгийг нь нэм
  • иргэн 2016-09-07 00:52:12
    энэ хүмүүсийг төрөөс илүү харж үзмээр юм зарим нь эмч нарын буруугаасл болж ийм болсн шү дэ дэндүү харамсмаар сарын 140000 төг эм тариандаач хүрэхгүй..
  • иргэн 2016-09-07 00:35:37
    хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэлтийн 50%ийн алдалттай хүмүүсдл ажил олдохгүй байна шү дэ тэгэхээр 50 аас дээшхи нь бол бүр үгүй биз тийм болохоор энэ хүмүүс...