Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын тавьсан асуултад Сангийн сайд Д.Чойжилсүрэн, Ажлын хэсгээс хариулт өглөө. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр өнөөдрийн хүрсэн түвшингээсээ ухрах болж байгааг хэлээд Төрийн албан хаагчдад олгож буй нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох, ажилласан жилтэй нь дүйцүүлэх байдлаар шийдэх боломжтой эсэхийг тодруулсан юм.

Сангийн сайд Д.Чойжилсүрэн өгсөн тайлбартаа, төсвийн менежер нь байгаа нөөц, боломждоо тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан. Гэхдээ төр албан хаагчдадаа шударга хандах ёстой гэдэг саналыг дэмжиж байна. Тиймээс уг саналыг Засгийн газрын түвшинд журамлах байдлаар зохицуулалт хийж болох юм. Өнөөдрийн шийдвэрүүд улс орон нийгмийн халамж, хамгааллынхаа хүрсэн түвшингээсээ ухарч байгаа хэрэг биш бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал сэргэх үед дахин хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Мөн гишүүн Ц.Цогзолмаа, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар боловсролын салбарын төсвөөс танахгүй байх зарчим баримтална гэдэг байр суурийг илэрхийлж байсан бөгөөд энэ зарчмын дагуу төсвийн тодотгол хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Үүний дараа гишүүдээс гаргсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн. 

Үргэлжлүүлэн Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан.  Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2018-2019 болгон наашлуулах саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг гаргасан юм.

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуралдааны төгсгөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсрол тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Н.Учрал, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн байнаа... 2016-09-07 01:58:40
    Нөхөр Чойжилсүрэн та төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг бууруулаад тодорхой хугацааны дараа дахин өөрчлөх тухай ярьжээ, битгий горьд,
  • Eh 2016-09-06 08:46:47
    Tetgevert garahad olgodog 1 udaagiin tetgemjiig ajillasan jiltei ni holboh ni zuv shuu, 36 sariin tetgemj avah gej l toriin alba ruu ulaarah bolson, tegeed ......
  • Зочин 2016-09-06 07:36:41
    36 сарыг 1 сар арай дэндэж байнаа үүнийг чинь хүлээгээд үхэж чадахгүй 55-60 хүрсэн олон ТАХ байгаа шүүдээ, тэр тангараг мангарагаа боливол таарна
  • Hahuul 2016-09-06 07:05:54
    Hurgan darga nar Hulgaigaar Zasbar Nertei Heden zuun Sayaar Zasbar hij Baigaag COIJOO Medej Baigaa yay. Hamas doorpost cn Hulgaigaar hij l bna daaa.