УИХ-ын гишүүн О.Баасанхүү тамирчид, дасгалжуулагч нартай уулзав
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг болон Олон Улсын жудо бөхийн холбооны гишүүн, Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сахилгын хорооны дарга, Зүүн Азийн жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваа, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, багш, дасгалжуулагч Б.Энхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Г.Отгонцэцэг нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам их амжилт хүлээж байгааг хэлээд 2020 оны олимпоос алтан медаль авахыг хүсэн ерөөв.

Мөн тэрбээр, хэдийгээр Олон Улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг Казакстан Улсын нэр дээр барилдсан ч монгол хүн, монгол үндэстнийхээ өмнө ялалт байгуулсан нь чухал юм. Монголчууд морин туурайгаараа дэлхийг тамгалаж байсан бол одоо спортын амжилт, тамирчдынхаа алдар цуугаар дэлхийд данстай болж байгаад баяртай байна хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Олон Улсын жудо бөхийн холбооны гишүүн, Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сахилгын хорооны дарга, Зүүн Азийн жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваа амжилт гаргасан тамирчдад урам зориг өгч хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд спортын амжилтад төрийн дэмжлэг чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Тэрбээр, “Казакстан Улсад бид легонер тамирчнаа илгээж, хүрэл медаль авч чадлаа. Тус улсын биеийн тамирын хорооноос манай улсад төдийлөн сайн хөгжөөгүй спортын төрөлд хоёр номерын тамирчнаа өгч, Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оруулах боломжтой гэж мэдэгдсэн. Бид энэ боломжийг ашиглаж өвлийн спортоо хөгжүүлэх боломжтой байгаа. Мөн манай холбооноос “Чингис хаан” гран при тэмцээнийг 4 жил амжилттай зохион байгуулсан бөгөөд Олон Улсын жудо бөхийн холбооны хамгийн шилдэг тэмцээнээр 2 удаа шалгарсан. Олимпийн эрх олгодгийн зэрэгцээ залуу тамирчдад гарч ирэх боломж өгдөг энэ чухал тэмцээнийг зохион байгуулах эрхээ санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж өөр улсад алдах дээрээ тулаад байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар өөрийн улсаа дэлхийн 180 гаруй оронд сурталчилж, нэр хүндээ өсгөж чадсан” хэмээгээд уг тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахыг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хүслээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү багш, дасгалжуулагч, тамирчдад дахин спортын өндөр амжилт хүсээд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-06 07:34:18
    Гар хоосон хүлээн авч шараа болсон доо энэ бид хоёрт илүүц л байна, оймс өгөөгүй байхаа Энхбаяр бол оймстой байсан үүнд оймс ч байхгүй
  • зочин 2016-09-06 07:26:33
    Энэ их хурлын гишүүд чинь цөмөөрөө эдийн засгийн шу-ны докторууд байх шүү мэдэхгүй юм алга аа овоо гхруудп юм аа энэ аврага бас юу бэ хааны алба халаатай эзний ...
  • Зочин 2016-09-06 06:21:43
    Баасанхүү энэ 2-т оймс бэлэглэсэн гэнэ шүү
  • йы 2016-09-06 05:40:29
    Энэ далдак Ерөнхийлэгчтэй барьцаад байна уу.