ХБНГУ-д 2,45 еврогоор захиалдаг бэлдэцийг Унгарт 10,15 еврогоор захиалж 650 сая төгрөг шилжүүлжээ

Гадаад паспортаа хүлээсэн иргэд цөхрөнгөө барж байна. УБЕГ дээр гадаад паспорт захиалах, авах гэсэн хэдэн арван мянган иргэдийн уур уцаар, бухимдал, цөхрөнгөө барсан байдал үргэлжилсэн хэвээрээ байна. Урьд хожид ийм нөхцөл байдал хэзээ ч гарч байсангүй. Бүх зүйл хэвийн, иргэд зорчидгоороо зорчиж, аль ч улсын хил гааль дээрээс Монгол Улсын паспортоор нэвтрэхэд огт саадгүй явж ирсэн атал яагаад бид дотооддоо ийнхүү хэдэн сараар захиалсан паспортоо авч чадахгүй байдалд хүрэв? Үүний гол буруутай эзэд хэн байна вэ? Юунаас болоод ийм байдалд хүрэв? гэсэн олон асуулт ар араасаа хариулт нэхсээр энэ байдал бүр даамжирав.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “ОХУ руу визгүй зорчиж эхэлсэнээс хойш маш олон хүн гадаад паспорт авсанаас болсон” гэх тайлбарыг удаа дараа бичиж, нийтэлж тайлбарлан хугацаа аргацааж олон нийтийг төөрөгдүүлэх гэж үзээд эцэстээ үнэнд гүйцэгдэж , өөрсдөө ямархуу үйл хийж яваагаа ард түмэнд харуулж байна. Салбарын сайд нь ажлаа хүлээж авсан даруйдаа УЕБГ-ын үйл ажиллагаатай танилцаж учир байдлыг нь сонссон билээ.

Гэтэл гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулан энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг тусгасан байсныг хэсэг нөхөд ашиглаж Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн хувьцаат компанид 620 сая төгрөгийг нь далдуур 2018 оноос нааш гаргаж өгч чадахгүй гэсэн “чип”-тэй паспорт хэвлүүлнэ гэж гэрээ хийгээд урьдчилаад шилжүүлчихсэн байгаа юм байна. Энэ мөнгөөр нь өнөөдөр дэлхийд нэр төртэй ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340,000 паспорт хэвлүүлээд аваад ирчихсэн, ямар ч хүлээлт, чирэгдэлгүй олгоод байж байх байв.

ХБНГУ-д 2 евро 29 центээс 2 евро 45 цэнтийн хооронд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл тээвэр, даатгал, хэвлэлт багтсан үнээр сүүлийн 14 орчим жилийн хугацаанд захиалан ирүүлээд байсан байхад паспортын бэлдэц тутмыг нь 10 евро 15 центийн үнээр Унгарт хийлгэнэ гэж ийнхүү урьдчилан шилжүүлж, зориулалтын хөрөнгийг нь зүй бусаар зувчуулан зарцуулж, ард иргэдийг хохироох эх үүсвэрийг хийсэн болох нь одоо тодорхой харагдаж байна.

Захиалсан хэдий ч энэ нь 2018 он хүртэл ирэхгүй. “Чип”-тэй паспортыг нэвтрүүлэхийн тулд холбогдох эрх бүхий агентлаг дээр иргэдээс “биометрик” мэдээлэл авах, хадгадах, “чип” дэхь мэдээллийг нээх, хаах төв, чиптэй паспортод нэмэлт хэвлэлт, бүртгэлжүүлэлт хийж мэдээлэл оруулж байх үйлдвэр, хил гааль дээр суурилагдах хяналтын тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн асуудлууд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гээд маш олон асуудал, түүнтэй холбогдох төсөв, төлөвлөгөө, хөрөнгө мөнгийг нэг мөр шийдэж байж хийх ёстой ажил атал хамгийн сүүлд хийгдэх ёстой ажлаас нь шүүрч аваад ийнхүү төсвийн мөнгийг гадагш шилжүүлсэнээс болоод зориулалтын ажил гацсан нь тодорхой болж байна. Энэ ажил нь зүгээр “Чип” бүхий паспортын бэлдэц хэвлүүлээд бүтчих ажил биш юм. 2011 онд манай улс Дипломат болон албан паспортуудаа “чил”-тэй болгоход ямар их ажил хийгддэгийг баримтаар тов тодорхой байсаар байгаа болно. Улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулан, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил, амьдралыг ийм олон сараар чирэгдүүлж хохироож байгаагийн хохирлыг хэн хариуцах ёстой вэ? гэх асуудал аяндаа гарч ирж байна Иргэд, албан байгууллага паспортынхоо мөнгийг төлөөд авдаг учир төсөвт ямар ч алдагдалгүй.

Гэтэл төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагууд, төсвөөс цалинжин ажиллаж байгаа албан тушаалтнууд яаж ажиллаж байна вэ? ХЗДХЯ-ны Сайдын харьяа агентлаг дээр очсон мэдээнд далайн чанадын нэг оронд 160.000 ширхэг паспортын бэлдэц хэвлэгдэж байгаа гэсэн бол өөр бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ХБНГУ-аас 4500 ширхэг паспортын бэлдэц ирсэн гэсэн байна. Одоо дахиад 10.000 орчим ирнэ гэх маягийн мэдээ мэдээлж байх юм. Гэтэл байдаг мөнгийг нь 2018 оноос нааш паспортын бэлдэц нийлүүлж чадахгүй гээд байгаа Унгарын компанид урьдчилаад шилжүүлчихсэн болоод тэр юм уу өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд нөгөө л бахь байдгаараа паспортын бэлдэц ирхээр гээд сууж байх юм. Энэ асуудлыг цэгцлэх Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Сайд нарын тушаалаар Ажлын хэсэг гарсан гэж мэдээлсэн. Үнэн бол яаралтай шалгаж, ард түмэндээ тодорхой мэдээллэх хэрэгтэй байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsahim passporttoi bolyoo 2016-09-21 00:54:27
    Huuchin passportoo solison ni deeree shineer tsahim passport ugaasaa olon ulsiin jishig, ulsiin baiguullagad ajil hiih uneheer hetsuu ene metchilen heregtei
  •  2016-09-13 04:11:40
    irsen 4500 shirheg ni huuchin companias irsen gesen. Tsahim bish bna le. Setguulch holij hutgaad alhiimaa. Neg musun huuhdee tsetserlegees avahdaa soliod avchih...
  • зочин 2016-09-12 10:10:38
    ур нь улсын нууцлалтай юм гэж байна уу, ямар учраас хувийн компани гадаад паспортын бичэлтийг хийж улсаас мөнгө авдаг юм бэ, улсын бүртгэлийн газрынхан англи
  • Санал 2016-09-10 02:13:29
    Ер нь иймэрхүү өгүүлэл бичиж, гүтгэлэг тарааж бизнес хийдэг бүлэг этгээдүүдийг ТЕГ хараандаа авах цаг болсон байх шүү. Бичлэгээс нь илт харагдаж байнашдээ.
  • Зочин 2016-09-10 01:53:44
    Энэ АН-ын бизнес байсан бол хийчихгүй яасан юм бол. Харин тэд гацааж өдий хүргэсэн гэж бичсэн байна лээ. Анх 2010 онд ЗГ-аас хэрэгжүүлэх тогтоол нь гарч байжээ....
  • zochin 2016-09-09 04:48:46
    Olon. Ulsiin Standart t niitssen shine passport heregtei bidend
  • Zochin 2016-09-08 23:20:32
    Би л лав гадаад явж байхдаа энэ муу улаан паспортоо хүнд үзүүлэхээсээ ичдэгээ нуух юун. Гадаад найз нар маань дэгжин сайнах загвартай цахим паспорт барьчихаад л...
  • Зочин 2016-09-08 15:00:11
    Энэ асуудлыг цэгцлэх Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Сайд нарын тушаалаар гарсан Ажлын хэсэг яаралтай шалгаж барагдуулаач ээ.....
  • zochin 2016-09-08 10:46:13
    tsahim irgenii unemleh garahad iimerhu shalihgu hel am ih l garj bsan odoo yasan uls niiteeree l ashig tusiin hurteed ywj bga bizdee shine tsahim pasporto awii...
  • Hoorhon 2016-09-08 09:19:02
    Oilgomjtoi ene huuchin pasportoo l solih ni chuhal bainaaaa.yadahdaa neg orchin ued tohirson yumtai boliildoo.padpirtiug soluh ni mash zob.
  • пас хурдан гаргаж өгөөч ээ 2 сар гаран х 2016-09-08 09:14:13
    пас хурдан гаргаж өгөөч ээ 2 сар гаран хүлээж байна.
  • Irgen 2016-09-08 06:33:45
    Шараа шараа! Энэ улаан хуучин паспортыг боль! Хил дээр паспортоо урахаас наагуур тал талаас нь татаж чангаалгаж, очер дараалал уусгэдэг бидэн шиг улс бна уу? И...
  • Ard tvmen  2016-09-08 06:28:37
    Ard tvmen bid nar ter nvvr ulailgam ulaan pasportoo solih heregtei hedii boltol soyoloos hotsorch yvhavdee shine pasporttoi bolmoor bn
  • Irgen 2016-09-08 06:09:14
    Ali boloh hurdan solih heregtei.batalgagui ulaan(communismiin ongo)passportoo shinechehguu bol peodalruga butsad molhod bn.
  • zochin 2016-09-08 05:52:25
    huuchin passportoo chiptei, shinechlegdsen bolgochih um bol olon uls ru visagui zorchih uud mash hurdan neegdene gj bodoj bn.SOLIH HEREGTEI.
  • zochin 2016-09-08 05:44:37
    Чанарын шаардлага хангахгүй хуучин паспорт, ямар ч нууцлал, мэдээлэл байхгүй, хуурамчаар үйлдэгдэж байгаа зүйлийг солих хэрэгтэй.
  • irgen 2016-09-08 05:30:19
    huuchnii ueiin hotsrogdloosoo salah tsag ni bolson shdee, busad buhii l uls ornuud shine technology ashiglaj iluu bolovsrongui passport hereglej baina
  • Irgen 2016-09-08 05:20:47
    УЛААН ПАССПОРТЫГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ.
  • 1 2016-09-08 03:31:48
    gadaadad yavj bhad ichmeer shdee. Mongolchuud l oochir uusgesen bdag
  • Zochin 2016-09-08 00:54:29
    Titan international biluu Radnaabazar gedeg luivarchin uvgun bdag shdee! Hotsrogdson pasportiig shine kompanid ugch olon ulsad huleen zuvshuurugduh um hiimeer.....
  • Setguulchiin hadam eej 2016-09-07 16:43:39
    Shinechlel hiiy geheer huuchin gazar ni arvan heden jil idej bsan saaliin uneegee aldahgui gesendee mungu amalj neteer yum tsatsaad bgaa suragtai
  • Irgen 2016-09-07 16:08:46
    Хөгийн улаан паспортыг сольмоор юм аа. Гадаад явахад удтал шалгуулж шараа болно, хуурамч эсэхийг нь шалгадаг байх. Цахим болбол тэгж шалгах шаардлагагүй гэсэн.
  • Setguulch neree bichye 2016-09-07 16:07:25
    Eh survalj baihgui, setguulchiin ner baihgui, neg taliig barisan, huvi hunii uzel bodol davamgailsan niitlel bna. Gutgesen hergeer shuuhed duudagdvaa. Haha
  • Зочин 2016-09-07 16:01:37
    Шинэ цахим паспортоо яаралтай гаргаач ээ. Ганц хоолны үнэ хүрэхгүй шахуу паспортыг 10 жилээр авахад яахвээ дээ.
  • Үнэн 2016-09-07 15:54:32
    Улаан гадаад паспорт нь 40 жилийн өмнөх хоцрогдсон, харьцангуй хямд технологоор үйлдвэрлэгдсэн. Тийм ч учраас хилүүд дээр биднийг удтал шалгаж байж нэвтрүүлдэг....
  • Зочин 2016-09-06 23:47:37
    2.5 еврогоор авч байсан гадаад паспорт 10.5 еврогоор ард түмэн авч, халааснаас нь гарах мөнгө бас л нэмэгдлээ................үргэлжлэл бий!
  • Tsaiz 2016-09-06 15:32:11
    Ene purevdorjiim ued hiisen ajil baahan mongo idchiheed garsan baih
  • tumnii neg 2016-09-06 15:22:52
    2ulsin zasgiin gazrin hureend shiidegdej olon tumend medeelegdsen ashigtai zuiliig harluulah gesen atgag sanaatai bichsen baina
  • ээгий 2016-09-06 11:34:08
    Паспорт, жолооны үнэмлэх хэвлэх ажил гацдаг ганц улс манайх байхаа. Ичмээр юмаа. Японд жолооны шалгалтанд тэнцэнгүүт газар дээр хэвлээд өгдөг шд.
  • dorjoo 2016-09-06 11:18:04
    Fund was no heden evro chawchisan I baihgui daa
  • Заан 2016-09-06 08:20:20
    Эх сурвалж, эх сурвалж, эх сурвалж, эх сурвалж ...
  • Зочин 2016-09-06 07:41:04
    Зурагдсан пянз шиг нэг бичсэнээ хэд бичдэг юм
  • гишүүн 2016-09-06 07:40:56
    60 тэрбум төгрөг босгох МАН-ын төлөвлөгөөний эхний хэсэг амжилтгүй болох нь тодорхой боллоо. Чадварлаг байдлаар мэдэгдэхгүй хийлдээ. Заавал баригдаж ард түмнийг...
    • Zochin 2016-09-06 19:43:44
      An tur barij bh ued hiigdsen ajil yum bish uu shine said n ajilaa huleej avaad ajliin heseg baiguulj shalguulj bgaa gej bichsen bna
  • Irgen 2016-09-06 06:36:06
    Манайд сэтгүүл зүй гэж юм алга. Хов жив шиг юм бичих юм. Ул суурьтай судалгаа хийгээд, нэр устай буух эзэнтэй нийтлэл гаргаж баймаар байнаа. Малчдаа....
  • болжээ  2016-09-06 05:32:33
    АТГ сайхан ажилтай болжээ.