А.Цэнгэлбаяр: Зэс кредит карт картын зах зээлд хувьсал хийлээ
Санхүүгийн гэнэтийн хэрэгцээ тулгардаггүй хүн гэж үгүй. Дансандаа мөнгөтэй нэгнийг эс тооцвол дийлэнх нь энэ тохиолдолд хэн нэгэн танилаасаа мөнгө зээлэх эсвэл зэргэлдээх ломбардны хаалга татах нь бий.

Харин банк, санхүүгийн салбарт төлбөр тооцооны шинэлэг үйлчилгээг нэвтрүүлдгээрээ анхдагч Голомт банкны зүгээс харилцагчиддаа нэгэн саналыг тавиад удаагүй байна. Тэр нь монголд төдийгүй олон улсад өрсөлдөх томоохон зорилго тавиад буй Зэс брэнд юм. Дугтуйнаасаа эхлээд л харилцагчиддаа хүндлэл үзүүлсэн  энэ өвөрмөц брэндийг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээтэй жишиж ойлгож болох юм.

Та тодорхой шаардлагыг хангасан л бол уян хатан нөхцөлөөр санхүүгийн гэнэтийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой Зэс кредит картыг эзэмшинэ.
Хамгийн гол нь  аль ч банкны харилцагч энэхүү картыг авах бүрэн боломжтой гэдгийг энд тодотгох нь зүйтэй юм. Энэ талаар Голомт банкны Картын хэлтсийн захирал А.Цэнгэлбаяртай ярилцлаа.

ЗЭС КРЕДИТ КАРТЫН ХУВЬД ХАРИЛЦАГЧДАД ХҮРЧ БАЙГАА ДУГТУЙНААСАА ЭХЛЭЭД Л ИХ ӨВӨРМӨЦ ЮМ?

 iPhone гар утсыг хэрэглэхэд хялбар байдаг учраас гар утасны зах зээлд өндөр нэр хүндтэй. Яг үүн шиг Зэс кредит картыг харилцагчид ашиглахад хамгийн энгийн ойлгомжтой байхаар бид бүхнийнг тооцоолж хийсэн.  Монгол Улсад өмнө нь гарч байсан картууд хэзээ ч ийм өвөрмөц хийц,  дэлгэрэнгүй тайлбартайгаар зах зээлд нэвтэрч байгаагүй.

Тодруулбал, өмнө нь харилцагчид карт захиалахад нууц код бүхий цаасан дугтуй л очдог байсан. Харин Зэс кредит карт маань Голомт банкны брэнд карт гэдэг утгаараа сүүлийн үеийн чиг хандлагыг шингээсэн өвөрмөц хийц бүхий цэнхэр өнгөтэй дугтуйнд байх юм.

Дугтуйг задлахад Голомт банкны зүгээс харилцагчид илгээсэн талархалын захидал байх бөгөөд картыг тусгай халаас бүхий цаасанд хийсэн байна. Энэ нь түрийвчний халаасанд хийсэн картыг төлөөлж буй хэрэг юм. Ихэнх тохиолдолд түрийвчнээс картаа авахад барьцалдаад гарч өгдөггүй. Харин Зэс кредит картанд тусгайлан хийсэн ховилоос хумсаараа бага зэрэг татахад л хялбархан авагддаг нь хэрэглэхэд амар байх нөхцөлийг бодолцсон хэрэг. Мөн зэс өнгөөр гэрэлтэх энэхүү ховилын зураас нь урд хэсэг рүүгээ сум заасан мэтээр хийгдсэн учир харилцагчид АТМ-д картаа буруу зөрүү хийнэ гэсэн асуудал байхгүй.

Нөгөө талаар энэхүү халаас бүхий цаасны ард таны нууц кодоос гадна, Зэс кредит картын талаарх бүхий л мэдээлэл багтсан байгаа. Нэг үгээр хэлбэл бид Зэс кредит картанд загвар хийц нь өвөрмөц байхаас эхлээд харилцагчиддаа зориулсан хүндлэлээ шингээж өгөхийг хичээсэн.



ЯАГААД ЗААВАЛ ЗЭСИЙГ СОНГОСОН ЮМ БЭ?

2009 оны үед гадаадын нэг танил маань монголд ирсэн юм. Зэсийн том ордтой улсад ирсэн болохоор зэсээр хийсэн дурсгалын зүйл авах гэтэл байгаагүй гэж ярьж байсан. Тиймээс Зэс картаар дамжуулж Монголын анхны зэсийн орцтой бүтээгдэхүүнийг нэвтрүүлье гэсэн санаа төрж байсан. Зэс нь өөрөө хүний эрүүл мэндэд болоод эрчим хүч үйлдвэрлэл гээд улсын эдийн засагт томоохон жин дардаг, Монгол Улсын маань  нэрийн хуудас болсон байгалийн баялаг. Иймээс бид  Голомт банкныхаа брэнд бүтээгдэхүүнийг Зэсээр овоглосон юм.

БУСАД КАРТТАЙ ХАРЬЦУУЛАХАД ЗЭС КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ ЮУ БАЙНА?

Олон улсын эрхтэй төгрөгийн карт учир хаана ч ашиглаж болно. Та Зэс кредит картыг өдөр тутмын хэрэгцээндээ ашиглах боломжтой. Хамгийн гол давуу тал нь хэрэв та бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 45 хоногийн хугацаанд мөнгөө эргүүлэн нэг ч төгрөгийн хүү төлөхгүй гэдгээрээ давуу талтай. Мөн та урьдчилж авсан мөнгөнийхөө 10-20 хувийг төлсөн тохиолдолд тухайн мөнгөн дүнгээр зээлжих эрх дахин нээгдэх бөгөөд  үлдсэн мөнгөн дүнд тань хүү бодогдоно.

ТӨГРӨГИЙНХ ГЭДЭГ НЬ?

Урд хөршид очоод ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхэд төлбөрийг нь юаниар хийх шаардлагатай болно. Зэс кредит картын хувьд тухайн өдрийн юанийн ханшаар нь бодогдоод гүйлгээ тань хийгдэнэ. Тус картыг аль ч банкны харилцагч авах боломжтой шигээ Монголд бол хаана ч уншуулах, үйлчлүүлэх боломжтой.

 ЗЭС КРЕДИТ КАРТЫН ХУВЬД ДАРААХ ТӨЛБӨРТ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ ГЭСЭН. ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛАХГҮЙ ЮҮ?

Зэс карт бол кредит карт. Хамгийн энгийнээр тайлбарлавал дараа төлбөрт дугаартай адилхан. Дараа төлбөрт хэрэглэгчид нэгж худалдаж аваагүй хирнээ бүтэн сарын турш үйлчилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны оператор тухайн хэрэглэгчийг найдвартай гэж үзсэн учраас бүтэн сарын хязгааргүй хэрэглээний эрх өгчихдөг.

Ингээд наймдугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг есдүгээр сарын 1-нд хэрэглэгчид хүргүүлдэг. Хэдэн төгрөг гарснаас хамаарч хэрэглэгч төлбөрөө хийдэг. Үүнтэй л адилхан.

Дээр хэлсэнчлэн бэлэн бусаар гүйлгээ хийгээд, үүнийгээ 45 хоногийн дотор төлбөр төлбөл хүү тооцохгүй гэдгээрээ давуу талтай.

ЯМАР ТОХИОЛДОЛД ХҮҮ ТООЦОХ ВЭ?  

Зэс кредит карт эзэмшигч тухайн хэрэглээгээ бүтэн төлөхгүй байж болдог гэдгээрээ ялгардаг. Харин төлбөрийнхөө арван хувийг заавал төлөх ёстой. 1.5 сая төгрөг хэрэглэлээ гэхэд 150 мянгыг нь хийж болно гэсэн үг. Харин үлдсэн 90 хувьд нь сарын хоёр хувийн хүү тооцоод явах юм. Гэхдээ төлбөрийн тухайд хоёр төрлийн хүү тооцно. Жишээ нь, ямар нэгэн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ пос машинд картаа уншуулсан тохиолдолд хоёр хувийн хүү тооцно. Гэхдээ дараа сарын 15-ныг хүртэл хүү тооцохгүй, түүнээс хойш тооцно гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин АТМ-аас мөнгө авсан тохиолдолд тухайн өдрөөсөө шууд 3.5 хувийн хүү тооцох юм.
 
ЗЭС КРЕДИТ КАРТЫГ БҮХ БАНКНЫ ХАРИЛЦАГЧ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ? 

Тийм ээ. Аль ч банкны харилцагч байсан www.zescard.com хаягт хандаж, хүсэлтээ гаргах боломжтой юм. Тодорхой шаардлагыг хангасан эсэхийг банк нягтлаад эргэж  тантай утсаар холбогдон, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана очиж картаа захиалах зэргийг мэдээлнэ. Нэг ёсондоо харилцагчид маань ямар нэгэн төвөг чирэгдэлгүйгээр дахин дахин  эргэж буцалгүйгээр картаа хялбархан авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг.

ЗЭС КРЕДИТ КАРТ ЭЗЭМШИГЧИД ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ УУ?

Картын эзэмшигч болсноор тав хүртэлх сая төгрөгийг ашиглах боломжтой. Гэхдээ мэдээж  энэ нь тухайн харилцагч, хувь хүний орлогоос хамаарна. Өөрөөр хэлбэл, зээл даах чадварыг нь харгалзана гэсэн үг. Эстэгвээс харилцагч өөрийн орлогоос илүү зээл авбал дарамтад орох магадлалтай.

ҮҮНИЙГ ЯАЖ ТОГТООХ ЮМ?

Харилцагчийн цалин орлогын хэмжээ, ажилласан жил, өмнө нь зээл авч байсан эсэх зэрэг үзүүлэлт багтдаг. Хэрвээ харилцагч утасныхаа төлбөрийг хугацаандаа төлдөг шигээ урьдчилж авсан төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд явбал  банк таны хариуцлагыг урамшуулж зээл авах мөнгөний хэмжээг нэмэгдүүлдэг. Тийм болохоор таны зээл авах эрх цаашдаа хязгааргүй хэмжээтэй болдог гэж ч ойлгож болно. Ингээд уншигч та бүхнийг аль ч банкны харилцагч байсан www.zescard.com хаягт хандан, Зэс кредит картын эзэмшигч болоорой хэмээн урьж байна. Энэхүү дараа төлбөрт карт нь таныг хэзээ ч санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд ганцаардуулахгүй гэдгийг тодотгомоор байна. Баярлалаа.
 
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
Бусдад түгээх
  • gplus