Кастодианы үйлчилгээг албан ёсоор эхлүүллээ

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК болон Голомт банк 2016.09.05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулснаар үнэт цаасны Кастодиан банкны үйлчилгээг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү хамтын ажиллгааны үр дүнд  иргэд худалдаж авсан үнэт цаасаа банкинд найдвартай хадгалуулж, тухайн үнэт цаастай холбоотой төлбөр тооцоо, ногдол ашиг цуглуулах, татварын зөвлөгөө зэрэг үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болох юм.

Ингэж Кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол Улсад бүх төрлийн хөрөнгө оруулалтын сан үүсч хөгжих үндэс суурь тавигдаж, олон улсын томоохон сангуудын  хөрөнгө оруулах гол суваг нээгдэж байна.

Бусдад түгээх
  • gplus