Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тун удахгүй
Монгол улсын филармони Монгол Солонгосын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Гуанжү хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг 2015 онд Гуанжү хотод зохион байгуулж байсан билээ.

Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгож  Улсын Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид Гуанжү хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан концертыг энэ сарын 22-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ганцхан удаа тоглох гэж байна.

Тус тоглолтонд ХЗ ТХШ, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУУГЗ Б.Шарав нарын шилдэг уран бүтээлүүд тоглогдох бөгөөд Гуанжү хотын Үндэсний Найрал хөгжмийн удирдаач kim Gwang Bok-н удирдлагаар “Халуун элгэн нутаг”,Солонгос ардын дуу “Ариран” зэрэг олон хамтын бүтээлүүд хослон эгшиглэхээс гадна Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Солонгосын үндэсний найрал хөгжим, цохиур хөгжмийн дөрвөлтэй хамтран тоглохоороо онцлогтой юм.

Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shiva 2016-09-06 05:16:26
    solongost arirang aas oor duu baidaggui. busad n dandaa hulgain ay baidag
  • иргэн 2016-09-06 05:13:57
    аль Солонгос нь юм бэ??????? Хоёр Солонгос байгаа биз дээ....