Эри Тосака: Барилдааны сүүлчийн мөч хүртэл гагцхүү ялна л гэж бодсон
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон 31 дэх удаагийн зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн 48 кг-ын жинд алтан медаль хүртсэн Японы бөх Эри Тосакагийн товчхон ярилцлагыг энэ удаагийн "Оддын цаг" буландаа орчуулан хүргэж байна. Эдүгээ 23 настай дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр алтын төлөө Азербайжаны бөх Мария Стадниктай таарч 3:2 гэсэн онооны харьцаатайгаар ялсан билээ.
 

-Олимпоос алтан медаль хүртэх тамирчны нэгд та зүй ёсоор тооцогдож байсан. Тэр ч биеллээ олж Олимпоос алтан медаль хүртсэн шүү дээ. Таны яг одоогийн сэтгэгдлийг сонсмоор байна?


-Тааварт багтаж байсан. Гэхдээ яг тэмцээн эхлээд барилдах тэр мөчид ялагдчих вий гэдгээс айсан шүү. Мэдээж алтан медаль авсан болохоор сэтгэл хангалуун байна.
 

-Ердөө таван секунд үлдсэн байхад барилдааныг өөрийн талд эргүүлж чадсан. Тэр үед юу бодогдож байв?


-Ямар ч байсан алтан медаль авах юм шүү гэж өөрийгөө зоригжуулж байсан. Барилдааны сүүлчийн мөч хүртэл гагцхүү ийм л бодолтой байлаа.
 

-Сүүлийн алтан медалийн төлөөх барилдааны хоёрдугаар үед Азербайжаны бөх Мария Стадникээс илт давуу байх шиг санагдсан?


-Анхнаасаа л аль аль тамирчин нь ялна гэсэн бодолтой барилдаандаа ордог. Тийм зүйл бодож сатаарахыг хүсээгүй.
 

-Харүка Тачимотогоос медалийг нь авч үзэж байгаа харагдсан. Хүний медалийг харах, өөрөө тэр медалийг зүүх хоёрын ялгаа?


-Ялгаатай байлгүй яах вэ. Харүка Тачимотогийн медалийг хараад “Би ч гэсэн аваргалчих юмсан” гэж битүүхэн цагаан атаархал тээж байснаа нуугаад яах вэ. Хүмүүс харахад энгийн нэг медаль боловч тамирчин хүний хувьд өнөөдрийг хүртэлх хөдөлмөр зүтгэлийнх нь шагнал байдаг юм. Тийм болохоор тэр алтан медаль надад их хүнд санагдсан.
 

-Харүка Тачимототой ямар холбоотой юм бэ?


-Бидний аавууд нэг ангийнх юм.
 

Аав тань ч гэсэн спортоор хичээллэдэг байх нь ээ?


-Тэд хоёулаа жүдо бөхөөр хичээллэж байсан. Гэхдээ манай аав дунд сургууль хүртлээ л барилдсан.
 

-Дараагийн олимп Токиод болно. Энэ удаагийн амжилтаа бататгахын тулд одооноос олимпдоо бэлтгэх үү?


-Бэртэл авсан учир юун түрүүнд түүнийгээ эмчлүүлж, ирэх дөрвөн жилд барилдахад ямар нэг асуудалгүй болох хэрэгтэй. Дараа нь харин Токиогийн олимпод анхаарлаа төвлөрүүлж, бүх л хүчээ дайчлан бэлтгэлээ хийх болно.
 
Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БӨХ 2016-09-06 02:14:56
    БӨМБӨРЦГИЙН БӨХЧҮҮД МАНАЙХААС ШААЛ ӨӨР ЮМ БИЛЭЭ.УЙЛЖ ОРИЛООД Л ГАНЦ ОНОО ХАМГААЛЖ ЗУГТАЖ ГҮЙДЭГГҮЙ Л ЮМ БИЛЭЭ .. ЭХНИЙ СЕКУНДЭЭС ЭЦСИЙН СЕКУНД ХҮРТЭЛ ЯС ҮЗДИЙМ
    202.179.25.181
    Мэдэгдсэн Хариулах