Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа
Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр боллоо.
 
Тус хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулав. 
 
Мөнгөний бодлогын зөвлөл нь нийт арван дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм. 
 
Хурлаар бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмсэнтэй холбогдуулан авах арга хэмжээг танилцууллаа. Мөн  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийн авч хэлэлцэн заалт тус бүрээр хэлэлцэв.
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн барих ба тус асуудлаар дахин хуралдахаар тогтлоо. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.