Парламент дахь “Харамчийнхан”-аас ганц зүйл хүсье
Эх орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойртсон тухай мэдээлэл, цочирдом тоо баримтыг Сангийн сайд олонд тунхаглаж, дээр дооргүй бүсээ чангалах үе ирснийг сануулав. Түүний хийсэн мэдэгдлийг Ерөнхий сайдын хасах, танах, хэмнэх тухай мэдэгдлүүд, төв банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр үндсэндээ баталж орхисон. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, өрийн тоо баримтыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол УИХ-ын гишүүд, сайдууд.
 
Харин жирийн иргэдийн хувьд идэх хоол нь хэрхэн багасч, халаас нь нимгэрснээр л улсын нөхцөл байдлыг төсөөлж суугаа гээд хэлчихвэл хэтийдэхгүй. Уг нь энэ засгийн газар тунчиг зоригтой алхам хийхээр зэхэж байлаа. Даанч биелээгүй л болохоос.
 
Төрийн өмчийн компанийн дарга нарын толгой эргэм цалинг хасах тухай мэдэгдлийг хийсэн атлаа яагаад ч юм ухарсан. Харин түүний оронд иргэдэд олгох халамжийг танаж, татварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч эхлэв. Татвар, халамжийн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн эрхэм гишүүдийн унааны зардлын баримт анхаарал татаж эхэлсэн нь нууц биш.
 
Тодруулбал, 2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32.223.571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээний баримт ил болсон. Энэ нь УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал байв. Дээрх мөнгөн дүнгийн 5.953.000 төгрөг нь шуудан холбоо, интернэтийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал юм байх.
 
Энэ баримтаас харахад, гишүүн бүр cap тутамд 312-548 мянган төгрөг авдаг болж таарч байгаа юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ээлжит бус чуулганы хуралдаан дээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халамжуудаа танахаа хатуухан хэлсэн авч эрхэм гишүүд өөрсдийнх рүүгээ биш, иргэдийн халаас руу өнгийхийг илүүд үзсэн хэвээр.
 
Уг нь МАН-ынхан 85 хувийг бүрдүүлэх шинэ парламентад Монголын толгой баячууд нэлээд хэд бий. Улс орны эдийн засгийн байдлыг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч үүнд багтана. Түүнийг гишүүн гэдгээр нь бус, “Хурд” группийн эзэн гэдгээр нь хүмүүс андахгүй. МАК-ийн Н.Номтойбаяр байна. Түүнийг амьд “ATM” гэж нэрлэх нь бий. “MCS” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, “Монполимент”-ын Ц.Гарамжав, “Алтай трейдинг”- ийн Сү.Батболд, “Нью Прогресс”-ын С.Бямбацогт, “ТБД” ХХК-ийн эзэн Д.Тэрбишдагва, “Бодь” группийн эзэн Л.Болд, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Ачлал трейд”- ийн М.Билэгт гээд чинээлэг гишүүдийн жагсаалт уртаас урт хөвөрнө.

Өнгөрсөн жилийн улстөрчдийн ХОМ-тээ хамгийн их үнэт эдлэлтэй гишүүнээр тодорч байсан О.Содбилэг, ард иргэдээ тансаг хэмээн зад шүүмжилсэн “Дорнын говь” ХХК-ийн эзэн Б.Дэлгэрсайхан гишүүн ч энэ жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх нь гарцаагүй. Тэд унаа, утасны зардлаа татвар төлөгчдөөр даалгах “ядарсан” эрхмүүд биш. Хэтэрсэн энэ халамж байтугай, сарын цалингаасаа татгалзчихад нэг их гудайхааргүй хүмүүс гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү. Сарын 1.542 сая төгрөгийн цалин тэдний хувьд магадгүй нэг оройн хоолны мөнгө биз.
 
Өмнөд Солонгосын хүүхнүүд улс орныхоо эдийн засгийг аврахын тулд үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивлаж байсан түүх бий. Үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивладаггүй юмаа гэхэд, энэ мэт эрхэм гишүүд сарын цалин, халамжаасаа татгалзчихаж яагаад болохгүй гэж. Үнэхээр улс орныхоо төлөө төр түшилцэж яваа гишүүдэд бол сарын цалингаасаа татгалзах байтугай зүйлийг энэ үед хийх учиртай сан.
 
Гэвч нэрт яруу найрагч Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхны дууль”-д дүрслэгдсэнтэй нэгэн адил тэд гараа үл тэнийлгэх аж. Зүдэрсэн иргэдийнхээ халаас руу өнгийх атлаа, өөрсдийн халаас руу орох мөнгөтэйгөө зууралдаж буй толгой баячуудыг “харамч” гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ. Эцэст нь тэмдэглэхэд, УИХ-д байгаа “Харамчийнхан”-аас гуйх нэг хүсэлт байна. Эх орноо хямралаас гаргах хэмнэлт, хасалт, таналтаа өөрсдөөсөө эхлүүлж, ядарсан иргэдцээ үлгэрлэвэл яасан юм.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2016-09-06 22:56:47
    tur tsalin ogch bval teriig huulia l sahi tangaragtaa unench bai geed 100 jilch bsan or nekh
  • хм 2016-09-06 11:40:47
    чойжилсүрэнгээс 2сая доллар авч сайд болгосон хүнийг нам нь биш юм гэхэд бурхан шийтгэх байлгүй дээ
  • Зочин 2016-09-06 08:21:24
    өөрсдийн хангамжаасаа татгалзвал тэр нь ёстой эх оронч хүн болох ёстой идэж уух гэж л гишүүн болж байгаа юм чинь хангамжаасаа татгалзаж чадахгүй байхаа
  • zochin 2016-09-06 07:52:07
    Ene gishuud dotor mongogui hun bhgui songuulid orohdoo namdaa 50-s deesh handiv ogson hunuus biz dee irgediin hooson shahuu karmaa uhaj bhaar oorsdiinhoo karmaa...
  • Зочин 2016-09-06 06:47:12
    Цалин тэтгэмжийг хасна гэдэг нь байж боломгүй юм. Мөнгөний ханшны уналтаар 2012 оноос хойш худалдан авах чадвараар 2 дахин унасан шүү дээ.
  • Erdenet 2016-09-06 06:42:23
    Baasanxuu gees busad n bugd bayachuud baixaa.
  • Зочин 2016-09-06 06:24:13
    Даваа зөв бичжээ, дэмжиж байна.
  • зочин 2016-09-06 04:48:21
    чойжилсүрэн минь аль ч төрийн үед авсан мөнгөнөөсөө одоо ядарч байгаа төрдө хандив өгвөл яасийм, гишүүд минь их л юмнаасаа татгалзсандээр байхаа ард түмэхарж бн...
  • zochin 2016-09-06 04:37:04
    MANgaruud zailuul taarna
  • Зочин 2016-09-06 03:38:22
    Зөв. Ард иргэддээ үлгэр жишээ үзүүлээч ээ.
  • Төрөө 2016-09-06 03:11:43
    УИХ-ын гишүүд хөдөө ажлаар явахад унаа,байр,хоолны зардал илүү юм. Аймаг сумууд зочноосоо нэг ч төгрөг авдаггүй.Давхар цохидог мөнгө шүү. Хас хас
  • ЗОЧИН 2016-09-06 02:45:01
    НААДУУЛ ЧИНЬ УИХ-Д МӨНГӨ ИДЭХ СОНИРХЛООР Л ОРСНООС БИШ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЖ ОРООГҮЙ УЛС ШҮҮ ДЭЭ. ИЙМХЭН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ УУ, ТА НАР.
  • Зөв 2016-09-06 02:33:53
    Харин УИХ-ын гишүүд ийнхүү өөрсдөөсөө эхлэн хэмнэлт хийгээд эхэлвэл ядарсан ард ч мөн ч их дэмжинэ дээ. Ухаан дутвал сэтгэл дутна аа гэж...
  • zochin 2016-09-06 02:21:31
    LALARUUDYN CHAWGANTSUUD NI ALTAN ZAGASNY EMGENUUD BAIGAA L DAA ,
  • Үл ойлгоно 2016-09-06 02:01:29
    Татвар төлсний төлөө дахин татвар нэмж төлүүлнэ гэхээр гайхах юм. Татварын мөнгийг зөв зарцуулах эрх үүргийг үүрсэн хүмүүсийн буруу бодлого, алхам биз дээ?
  • ы 2016-09-06 01:58:00
    Гишүүд өөрсдөөсөө эхэл, ямбыг нь эдэлбэл ялыг нь бас хамт үүрэх учиртай. Нийгэмд манлайлал үзүүл. Түмний урд суучихаад халаасыг нь ухна гэж дайраад байх нь буру...
  • zochin 2016-09-06 01:29:13
    yamar unen ug be oorsdosoo zorigtoi ehleech tegvel ard tumen ta nart dahiad l itgel ugnu shuu
  • зочин  2016-09-06 01:19:01
    Зөвөө, зөв. Гэхдээ тэд нарт ӨГӨӨМӨР сэтгэл байхгүй.
  • даваабишээ би 2016-09-06 01:12:32
    даваа минь жаахан юм унш даа. Анандбазар гэхэл их хурлын гишүүн биш бүүр нэр дэвшээгүй ээ гээд бодчих доо мал аа. бас их том бичих гжэээ хэ хэ ха ха лалар байж ...
    • Дп 2016-09-06 01:35:26
      Юун хэрүүлч юм бэ. Тэдний ард байгаа болохоор бичээ биз сайд болохоо дөхсөн шүү их мэдэгчээ
    • Бошигт 2016-09-06 01:28:35
      Мөрөөдөж болно биз дээ их мэдэгч тэнэг малаа....