Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүж, устгахад 150.0 сая төгрөг шаардлагатай гэв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцлээ. Энэ үеэр  Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын саналд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын төсөв 57,366.1 сая төгрөгөөр батлагдснаас тодотголоор 3,333.8 сая төгрөгөөр буурч, 54,032.3 сая төгрөг болохоор тусгагдсан байна.   Үүнээс хасагдахаар төлөвлөгдсөн зардлуудаас санхүүжих Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолын дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулж, ажил эхэлсэн, хийгдэж дууссан, дуусах шатандаа байгаа болон энэ онд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын санхүүжилт болох  656.7 сая төгрөгийг төсвийн тодотголд нэмж төлөвлүүлэх саналтай байгаагаа танилцууллаа. Үүнд, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд 30.0 мянган га талбайд өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүж, устгах ажлыг механик аргаар яаралтай хийхэд шаардлагатай 150.0 сая төгрөг, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний зардлаас хийгдсэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлуудын санхүүжилт болох 506.7 сая төгрөгийг тусгуулах шаардлагатай хэмээв.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-09-06 01:31:08
    Улс дампуурч байхад үхсэн хатсаны хүр эрвээхэй авгалдай
    112.72.12.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-06 01:14:56
    но той хүмүүс асуудлыг оруулж ирж дээ. өөр хялбар аргаар устгаэ болно.
    202.179.23.26
    Мэдэгдсэн Хариулах