Улсын Онцгой комиссын анхны хурал болно
09:00 цагт: Туушин зочид буудалд “Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал: Технологи, инновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр” сэдэвт Орос-Хятад-Монголын Оюуны өмчийн байгууллагуудын бага хурал болно.

10:00 цагт: Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комисс хуралдана. Хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл, мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зэрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар хуралдана.

10:00 цагт: ШУТИС-ийн хичээлийн 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа болно. Уг арга хэмжээнд Японы улсын Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар болон БСШУС-ын яамны удирдлагууд оролцоно.

10:00 цагт: Монгол-Германы чуулганы 14-р бага хурал  Шангри-Ла зочид буудлын хурлын 1-р танхимд болно. "Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь" сэдэвт хуралд Монгол-Германы нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно.

16:00 цагт: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно. Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижуулжээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-06 01:31:51
    төв номын сангаа томоохон байранд оруулчих юмсаан. бидэнд боломж байгаа. энэ МАНгарууд хүсэхгүй байна даа
    202.179.23.26
    Мэдэгдсэн Хариулах