Цалин  бууруулахгүй байх асуудал дээр санал нэгдэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тэрээр, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн тодотголд Гадаад харилцааны яамны урсгал зардлыг 198.4 сая төгрөгөөр бууралсан бол Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг яагаад 1,789.7 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь Дипломат төлөөлөгчийн газрын орон тоо, бүтэц нэмэгдсэн эсэх талаар лавлав. Мөн Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс тус салбарын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгааг тодруулсан юм.

Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Барбаатар тайлбар хийхдээ, Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан болно гэлээ. Батлан хамгаалах яамны хувьд, 2016 оны төсвийн орлого, зардлын нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тэвчиж болох үйл ажиллагааны урсгал зардлыг бууруулах үүднээс Батлан хамгаалах сайдын багцын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгаа. Тухайлбал, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин бусад салбарын адил 20 хувиар бууруулсан. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх мөн “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зарцуулах зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолж төсвийн тодотголд тусгасан гэв.

Ингээд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ё-д “Авлигатай тэмцэх” гэсний дараа “Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт” гэж нэмэх санал 80 хувиар дэмжигдэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БХЯ-наас гадаадад суралцаж буй оюутан, сурагчдын зардлыг хэвээр буюу 3.4 тэрбум төгрөгөөр хадгалахыг нийт оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдэв. Мөн МАН-ыг бүлгээс цалин хөлсийг төсвийн тодотголд хэвээр үлдээх буюу бууруулахгүй байх зарчмын зөрүүтэй санал 90 хувийн саналаар дэмжигдэв.
Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үо 2016-09-06 05:15:48
    хэтэрхий өндөр хэдэн саяар нь цалин авдаг шүүгч, компанийн захирал гэх мэт төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг иргэд дэмжээд байгаа
  • Бодрол 2016-09-06 03:54:11
    Энэ их цалин авдаг улсуудынхаа цалинг бууруулаад зөрүүгээр нь ажлын байр гаргаад цалинжуул
  • Иргэн 2016-09-06 03:27:33
    10, 20,30 сая цалин арай дэндэнэ ээ, үүнээ танаад ажиллахгүй бол өөр хүи тавь л даа.
  • Бодол 2016-09-06 01:55:17
    Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг 1,7 тэрбумаар нэмэгдүүлсэн гэнэ үү? Хэмнээчээ, 18хан орон руу визгүй явдаг байж тийм олон элчин сайдаар яана?