Цэнгээний газрын цагаар оролдохоос өөр хийх ажил алга уу

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос энэ асуултыг асуумаар байна. Өнөөдөр Улаанбаатар хотод цэнгээний газрын цагийг нааш цааш нь болгохоос өөр хийх ажил мундахгүй л их баймаар юм. Яг үнэндээ хотын шинэ дарга С.Батболд ажлаа авснаас хойш дорвитой ажил юу хийв.
 
Ажлын өрөөгөө тохижуулахад улсын мөнгө үрлээ гэх хэрүүлд л хутгалдлаа. Дээрээс нь өмнөх хотын удирдлагуудын хийж, хэрэгжүүлсэн зүйлсийг өөрчлөхөд анхаарлаа. Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгоно ч гэх шиг. Уг нь өмнөх удирдлагууд Ханын материал орчмыг дэд төв болгож, тэнд нийслэлийн шинэ захиргааны барилгыг барина гэж байсан. Үүнийг өөрчилж, Дэнжийн 1000 гэж өөрчилдөг нь ямар ч учиртай юм.
 
Гэх мэтээр бусдын хийснийг баллуурдаж, өөрчлөх л ажил хийж байна. Баар, цэнгээний газар, пабын хаах цагийг наашлуулах талаар албан ёсоор ч биш, твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаадахав. Улаанбаатарын баар, цэнгээний газрууд үүрийн 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа нь хотын даргад гай болоод байгаа бололтой юм. Хэрвээ үнэхээр ийм шийдвэр гаргахаар шийдсэн бол ганц хоёр зөвлөгөө өгөх гэсэн юм, хотын дарга аа.
 
Манайхаас өөр улс оронд баар, цэнгээний газрууд нь 24 цагийн турш ажилладаг юм билээ. Мэдээж мань мэтийг бодвол хотын дарга гадаадын олон улс руу явж, галуу шувууны мах идсэн хүн тэр зэргийг мэддэг л байлгүй дээ. Гэтэл манайд яаж байна, бүх л зүйлийг хаана, хорино, цагдана. Дэлгүүр тэдэн цагт хаах ёстой, баар тэд хүртэл ажиллана гээд л. Манай улсад 24 цагийн дэлгүүр ч байхгүй.
 
Буудал, зарим эмийн сан зэрэг тоотой хэдэн газар л 24 дагаар ажилладаг байх. Харин ашгүй хотын өмнөх удирдлагууд баар, цэнгээний газрыг 04:00 цаг хүртэл ажилладаг болгож, олон эерэг үр дагавартай шийдэл болгосон. Харамсалтай нь энэ шийдвэр одоогийн хотын даргын дургүйг хүргэжээ, янз нь. Баар, цэнгээний газар 04:00 цаг хүртэл ажилласнаар олон сөрөг зүйлийг бууруулсан. Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, авлига хээл хахууль, шагийн архи гээд л. Энэ бүхэнтэй уялдаад маш олон эерэг хандлага гарч байсан.
 
Зарим хүмүүс гэмт хэргийн тоо тэдэн хувиар буурсан. Тийм ч үзүүлэлт ингэж буурсан гээд янз бүрийн тоо бичээд байна. Тэрийг нь яг нарийн мэдэхгүй байна, хотын даргад бол олж мэдэхэд юухан байх вэ дээ. Тэр тоо баримтыг нь олж аваад, хараад эргэцүүлэн бодож шийднэ байгаа.

Архи шаглагчидтай тэмцэх гэж илүү ажил хийдгээ ч болио биз дээ, цагдаа нар. Гэх мэт давуу талууд маш олон байна. Энэ бүхнийг хотын дарга анзаарахгүй байгаа бололтой юм. Анзаарсан ч өмнөх удирдлагуудтай зөрж л байвал болоо гэсэн байдлаар хандаад байгаа юм биш биз дээ

 
Баар, цэнгээний газрын ажиллах цагийг 00:00 болгосноор сөрөг үр дагавар маш их гарна. Юуны өмнө ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ. 00:00 цаг хүртэл баар саванд суучихаад, халуурсан нөхөд гэртээ харьж архидана. Эсвэл буудалд орно. Ингээд л зодоон цохион хийнэ. Цаашлаад гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэнэ. Гэртээ архидвал гэр бүлийн хүчирхийлэл, агсам согтуу тавих, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах байдал нэмэгдээд л явчихна. Хүссэн хүсээгүй нэмэгдэх үзүүлэлт. Бааранд бол яах вэ дээ, харуул хамгаалалттай учраас дураар нь зодолдуулаад байхгүй. Дээрээс нь цагдаа нарын халаасыг түнтийлгэх нэг арга бол баар, пабын ажиллах цагийг боомилох. Манайхан л болсон хойно хаалгаа түгжиж байгаад архи, шар айргаа зардаг. Хүмүүс ч энэ тэрүүгээр явж байхаар гээд гуйж байгаад л суудаг. Үүнийг нь цагдаа нар андахгүй шүү дээ. Эсвэл авлига авч, хэдэн төгрөг халааслаад ажиллуулдаг шүү дээ.
 
Нөгөө талаар дэлгүүрүүдийг нь хорьж, цагддаг. Дээрээс нь баар, цэнгээний газрууд эрт хаахаар архи шагладаг нөхдүүд борооны дараах мөөг шиг л олширно биз дээ. Нэг хэсэг шагийн архи зардаг хүмүүс маш их байсан, Харин паб, цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг болсноос хойш шагийн архины наймаачид гэж байхгүй болсон. Архи шаглагчидтай тэмцэх гэж илүү ажил хийдгээ ч болио биз дээ, цагдаа нар. Гэх мэт давуу талууд маш олон байна.
 
Энэ бүхнийг хотын дарга анзаарахгүй байгаа бололтой юм. Анзаарсан ч өмнөх удирдлагуудтай зөрж л байвал болоо гэсэн байдлаар хандаад байгаа юм биш биз дээ. Бусад улсуудад 24 цагаар баар, ресторан, дэлгүүр ажиллаж болоод байхад манайд л болохгүй байв гэж. Аливаа зүйлийг хорих, цагдах тусам гарах муу үр дагавар, далд бизнесүүд нэмэгддэг. Харин нээлттэй байх тусам муу үр дагавар нь багасдаг гэдэг нь угаасаа амьдрал дээр батлагдсан.
 
Тийм болохоор хотын дарга баар, цэнгээний газрын цагийг наашлуулах асуудлаа дахин сайн судалсан дээр дээ. Үнэндээ хотод үүнээс өөр хийх ажил маш их байгааг ч анхаарчихад гэмгүй байх.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-13 01:14:40
    Шөнө нь өдөртэйгөө адил хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм.Aрхичид янхануудын ажилдаг цаг. Ядуу монголын зарим иргэд нь хоолны мөнгөө олдог цаг юмдаа.
    • Зочин 2016-09-13 01:17:30
      Залуучуудын 70 хувь нь БЗХӨ, тэмбүүтэй гэсэн. Уг нь Оросууд дээрх өвчингүүдээс салгаж өгч байсан цаг саяхан юмсан
  • Зочин 2016-09-11 01:09:35
    Энэ Батболд гэгч юу ч хийж чадахгүй аж ахуйн ажил ч хийж үзээгүй мэдлэг боловсрол муутай.Энэ тэнэг МАН н нэрийг муутгана.Батүүл маш сайн дарга байсан
  • uhralt 2016-09-09 02:52:01
    Буудалд орж архидаад БЗӨ маш ихээр тархана даа батболд гуай. Бэлгийн замын өвчин гэж
  • зочин 2016-09-06 15:01:07
    архийг дэлгүүрүүдэд өдөрт тэдэн шил архи л зарах ёстой түүнээс илүү зарвал торгодог байх хэрэгтэй баймаар байна цөөхөн монголд архи хужаа 2 дэндүү олдож бна
  • зочин 2016-09-06 13:08:49
    Монголчуудад даруулга хэрэгтэй. Хэдэн жил анархи байж задгайрах гэсэн юм. Баарыг орой 12-т биш бүүр 10-т хаалгах хэрэгтэй. Тэр архи хийж байгаа, тэрийг нь дамла...
  • Зочин 2016-09-06 08:35:12
    Гэртээ тайван амьдраж болохгүй юу тээ. Орлого олоогүй ш дээ. том байшинтай байсаны төлөө татвар төлөх нь шудрага биш байна
  • Зочин 2016-09-06 06:30:02
    Дэлгүүр 24 цагаар ажиллана уу, 2 цагаар ажиллана уу, ресторан орой хаана уу, өглөө хаана уу өөрсдөө эрсдлээ үүрээд явах юманд цаг тогтоогоод яадаг юм
  • Cloud 2016-09-06 05:41:14
    УБ хотын хувьд үнэндээ "Үүл"-тэй байсан нь хамаагүй дээр байсан шүү.
  • Хэ хэ 2016-09-06 01:51:09
    Бямба гаригт цуглан хамтдаа хөлбөмбөг үзэнгээ пиво уудаг байсан. Одоо байхгүй, удахгүй секс ийм байрлалаар хийх ёстой гэсэн заавар гарах юм биш биз?
  • иргэн 2016-09-06 01:26:37
    хөдөө сэтгэхүйтэй хотын даргатаймдаа зайлуул..
  • Anu 2016-09-06 01:12:59
    Busad orond baar tsengeenii gazar 24 tsag ajilladag gene uu. Yostoi hutsdag hudalch haltar ve. Baruunii ornuudad bol arhinii delguuruud buten saind ajilladaggui...
  • :₮: 2016-09-06 01:12:47
    унталагын өрөөгөөр яах гээв?
  • zochin 2016-09-06 01:10:41
    4 tsag bhdaa yahav dee zovoo gadaad ornuudiig het muug duuriah heregui ee amgalan taivan untmaar bn manaih shig ger baishin dotroo tsengeenii gazruudtai hetsuu ...
  • Иргэн 2016-09-06 00:51:15
    Одоо болимоор юм дөө, Аль хуучин Соц үеийн сэтгэхүйгээр үйлчилгээ дэлгүүрийн ажиллах хугацаа, юу зарах зарахгүйг дарга нар мэдэж шийддэг,
    202.180.216.162
    Мэдэгдсэн Хариулах