Монгол Улс таргалалт, хэт таргалалттай иргэдээрээ Азидаа тэргүүлж байна
2014 онд НҮБ-ын гишүүн орнуудаас улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан байна. Иймд тус байгууллагын зүгээс халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан хөтөлбөрийг Монгол Улсад энэ сарын 07-11-ний өдрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтад хөрөнгө оруулалтыг татах, Засгийн газрын байгууллагуудын анхаарлыг хандуулах, эдийн засгийн тооцооллыг хийх зорилготой аж.

 ДЭМБ-ын ерөнхий захирлын туслахын Халдварт бус өвчин, Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, багийн ахлагч Ник Банатвала хэлэхдээ, “Манай баг НҮБ-ын гишүүд орнууудад туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан. Халдварт бус өвчнийг зүрх судас, өмөн үү, хавдар, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин гэсэн томоохон бүлэгт хувааж үздэг. Эдгээр өвчлөл ялангуяа чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал байдаг. Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс харахад Монгол Улсад халдварт бус өвчний улмаас хөдөлмөрийн насны иргэд зуурдаар нас барах тохиолдол ихсэж байгаа нь эргээд эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэж байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, 70 хүртэлх насны иргэдийн зуурдаар нас барах тохиолдол 34 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт . Зуурдаар нас барсан иргэдийн 43 хувь нь зүрх судасны өвчлөлөөр нас барж байсан бөгөөд үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь тамхи юм. Нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи хэрэглэж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн эрэгтэйчүүдийн 40 орчим хувь, эмэгтэйчүүдийн  нь даралт ихсэх өвчинтэй. Таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байна гэж судалгааны дүнгээр гарсан” гэв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-06 01:46:02
    hunsnii ayulgui baidald anhaarch chadahgui baigaa ni targalaltiin 1 nuhtsul bolj bn zarim orond horigloson hunsnii buteegdehuun manai orond yamarch hyanaltgui o...
  • Баатар 2016-09-05 12:51:59
    Монгол хүн лагшингаа элдүүрдэж эрүүлждэг, сэтгэлээ засаж нүглээ нимгэлдэг байгальд зохицсон уламжлалт эмчилгээтэй байсан сайхан үе байсан билээ