Нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгажээ
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг  наймдугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8 500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сард 2 дахь аян эхлэх юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уулын өвгөн 2016-09-06 06:45:04
    Мөн ч мулгуу байна даа. Шарилжний үр боловсорч дуусаагүй 6-р сарын сүүлээр хадуураар хаддаг юм. Үлдсэн үндэстэй хэсэг цааш ургаад газрыг хөрсжүүлдэг юм.
  • ЯГ Л ХЭВЭЭРЭЭ 2016-09-05 14:01:36
    ШАРИЛЖЫГ ЗУЛГААЖ БИШ ТАЙРЧ УСТГАДАГ ЮМ ДАНДАА Л ОРОМДСОН ЮМ ХИЙЖ БАЙХ ЮМ ДАА
  • дараа жил хол байна  2016-09-05 08:46:35
    дараа жил бас л оройтож эхлэх бий дээ. шарилжаа устгаад юу тарих бэ?