Ерөнхийлөгч спортын авлигын эсрэг хийсэн тэмцлийг үнэлж буйгаа илэрхийлэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам их амжилт хүлээж байгааг хэллээ. Тэд хоёулаа “Хилчин” спорт хорооны тамирчид бөгөөд анх олимпийн тамирчдыг үдэж мордуулахад тамирчдаа төлөөлөн тангараг өргөсөн юм. Тангараг өргөсөн хоёр тамирчин хоёулаа олимпийн медаль хүртсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэшээж буйгаа бас хэлэв.

Мөн чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзахдаа спортын авлигын эсрэг, шударга ёсны төлөө тэдний хийсэн тэмцлийг үнэлж буйгаа хэлж, цаашид спортын талбарт илүү их амжилт гаргахыг хүслээ.

president.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdem 2016-09-05 14:34:16
    Ebe buh nasaaraa shudarga bus baih um daa
  • Irgen 2016-09-05 12:37:39
    Anhbuda Elbegdorj sanaand niitsej bn shu
  • зочин 2016-09-05 09:12:04
    Соёлтой байж байна гээд ялалтыг улайм цайм луйвардаж байхад нь дуугай зогсож байх уу? Тулааны төрлийн спортыг толгойлогч холбоод нь ихэнхдээ луйврын замд орсон....
  • irgen 2016-09-05 09:07:14
    delxiid shivshig bolson malnuud. ene tarvaga bas yu ve
  • Сонин л юм. 2016-09-05 08:54:22
    Нэг хэсэг нь, тухайлбал МЧБХ Сумьяабазар, Сүхбат мэтийн нөхдүүд эд нарын хийсэн үйлдэлийг буруутгаж бүх эрхийг нь хасаж байхад зарим хүмүүс магтаж байх юм.
  • zochin 2016-09-05 08:39:27
    het 1 talig barij tuilshrah buruu onoo dutuu bhad nogoo talig torgoj manaih iluu bolson arai denduu hoortsogloj goomoi zagnalgui jaahan baritsan bol yalah bla
  • иргэн 2016-09-05 07:59:21
    Зөв зөв .Мандахнаранд ялалт өгчихсөн бол ямар ч асуудалгүй л байсан .Хэт нэг талыг барьсан шүүлт болсон
  • Зочин 2016-09-05 07:49:27
    Энэ удаагийн тэмцлийн үр дүнд дараагийн Токио-2020-д гадны шүүгч нар Монголыг дарах нь багасна шүү дээ. Дахиад дасгалжуулагч нар нь босоод ирнэ гэж айх болно. И...