Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав.

Уг байгууллагыг шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Ховд аймгийн Цагдаагийн газрын 90жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Иргэдийн энх амгалан амьдралын баталгааг хангах, нийгмийн хэв журмын сахиулах үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр гардуулж өгөв.

president.mn

               

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ямар ч хэрэггүй 2016-09-05 12:47:13
    Энэ нэг балай зан үйлээсээ хэзээ сална аа.
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах