Нөхөн сэргээлт хийх нэрийн дор алт олборлож байсныг илрүүлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засан даргын тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтарсан ажлын хэсэг байгуулж Хүдэр, Могойн голуудад газар дээр нь очиж үзлэг шалгалтыг зохион байгуулсан байна.

Тус шалгалтаар: Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан “С” захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” нэртэй газарт байгаль экологид 95 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, “Б”-д холбогдох Ерөө сумын Могойн гол нэртэй газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлож байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 214 дугээр зуйптн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн иргэн “Б” гэгч нь Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигг малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг хүргүүлсэн байна.

Хамтарсан ажлын хэсэг “Б”, “Г, “Б” нарт холбогдох гол усыг бохирдуулсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд шалгалтын ажиллагааг үргэлжпүүлэн ажиллаж байна. 

Байгаль орчны гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн этгээдүүдийн буруутай үйлдэл нь хууль болон шүүхийн байгууллагаар тогтоогдвол 214 дүгээр зүйл хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.