Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.

Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-09-06 07:38:04
    erunhiilogch tanii ene shiidvert her ih hun talharhaj bgaag taalshgui bayarllaa.
  • зочин 2016-09-06 05:38:43
    хуулийн төслийг боловсруулахдаа аль болох судалгаа сайн хийж, сайн хуулийг боловсруулахгүй бол эцэст нь энгийн номхон ард иргэд хохирдог учраас ерөнхийлөгч
  • zochin 2016-09-05 09:13:24
    Yag zuw. Ene duraknuud ch medehguiee.
  • Ok 2016-09-05 08:20:52
    OK ERUNHIILUGCHDUU BAYR HURGYEE... MUUSAIN KOMUNISTUUD ARD TUMENIIG BASAMJILAN DOROMJILOJ BN. TATBAR IIG EREGEJ HARAARAI ERUNHIILUGCHUU ???????!!!!...
  • ha ha 2016-09-05 07:59:35
    зөв шийдсэн байна манай ерөнхийлөгч
  • ! 2016-09-05 07:42:46
    Элбэгдорж биш, МУ-ын Еронхийлогч хориг тавьжээ гэдэг утгаар нь би хувьдаа сайшааж байна!!!
  • Za ok 2016-09-05 07:36:06
    Erunhiiluch mash zuv shiidjee ,bayr hurgie
    103.26.194.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Зрчин 2016-09-05 07:35:08
    Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирогч байгаа олон хүүхэд эмэгтэйчүүд байгаа шдээ. Ерөнхийлөгч маш чухал зүйл дээр хориг тавьсан бн...
  • аманда 2016-09-05 07:32:37
    Элбэгдорж гэдэг хүн өөрийгөө баатар харагдуулах тал дээрээ сайн шоудах юмаа.
  • зочин 2016-09-05 07:23:48
    Энэ АН-ын садаануудыг бүгдийг зайлуулж байж л энэ улс орны ажил урагшаа явах юм байна даа
  • Зочин 2016-09-05 06:46:56
    Зөв наад даварсан М.Энхболд огцор
  • золиос 2016-09-05 06:36:45
    энэ эз-г, ниймийг сайжруулах юм байхаа, өөрсөдөө хуулиа гууль болгодог, их юманд санаа зовжээ, ардчилалын дорх цаас/малгай,нэг хоосон улс төр, би идэж чадахгүй ...
  • Зочин 2016-09-05 06:13:19
    зөв
  • зочин 2016-09-05 06:08:33
    Ерөнхийлөгч сайн байна.
  • зочин  2016-09-05 06:08:07
    Зөв шийдвэр. төрийн бодлогын залгамж чанар гэж байх ёстой. Төрийн дээр нам зайдагначихсан байгааг даруй зогсоохгүй бол өс авч байгаа юм шиг байж болохгүй ээ
  • Зочин 2016-09-05 05:49:42
    Урагшаа харж ажлаа хийхгүй, өмнөхтэйгээ ноцолдсоор, зарим нэг томилгоо хийсээр энэ УИХ тарах, ЗГ огцрох байхаа даа, ёстой дороо ухнатах гэж л үүнийг хэлдэг байх...
  • зочин 2016-09-05 05:46:08
    Ерөнхийлөгч маш зөв зүйл дээр хориг тавьжээ