Долоон аймаг хорио цээрийн дэглэмтэй байна
Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 7 аймаг, 49 сум, нийслэлийн 1 дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдон, 9035 хонь өвчилж, 215 мал хорогдож, 5597 малыг устгажээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 3, Дундговь аймгийн 3, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 2 зэрэг 6 аймгийн 14 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. 
 
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдон, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байна. Иймд аймаг, нийслэл, дүүрэг сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, хүнсний худалдааны төв, хүнсний зах, хүнсний сүлжээний дотоод хяналтыг сайжруулах, хүнсний сүлжээнд мал, мах бэлтгэн нийлүүлэгч нар, мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу мал эмнэлгийн хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-05 06:01:44
    Малын эмч нар хөгшрөөд үхээд дууссан, залуучууд малын эмч болох дургүй байна
  • Дарга нарын хувийн мал эмнэлэг ажлаа хий 2016-09-05 04:28:09
    хувийн мал эмнэлгүүдэд вакцинжуулалтын ажлын гүйцэтгэлдбүх шатны шалгалт хийж хариуцлага тооцох цаг болсон байна. төсвийн мөнгийн үр ашиггүй зарцуулж байна шүү....