Шатахуун борлуулагчид шалгалтад унажээ
Нийслэлийн онцгой байдлын газраас газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагыг шалгажээ. Шалгалтад хамрагдсан 38 объектоос галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 325 зөрчил илрүүлсэн байна. Мөн 6 субъектыг 5.6 сая төгрөгөөр торгожээ. 

Гал унтраах тактикийн сургуулийг Ойн бирж ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц 39 дүгээр салбар, Мон газ сервис ХХК-ийн агуулах,  Сод монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 32, 37, 56 дугаар салбар, Ник Петровис ХХК-ийн Багануур нефть хангамжийн салбар, Транс гайд сервис ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах зэрэг 9 объектод зохион байгуулж, тус тактикийн сургуульд Онцгой байдлын албаны гал унтраах зориулалтын 18 автомашин, нийт 262 албан хаагч, ажилтан, иргэд хамрагдсан оролцжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жолооч 2016-09-05 09:01:32
    Чанаргүй бензинээс залхаж гүйцлээ. Хойшоо алтанбулаг гарч байж л бензинээ авч байхаас чөтгөр ав гэж!
  • Зочин 2016-09-05 06:00:12
    Монголд стандарт, дүрэм журам хэрэгжүүлж байгаа үйлчиилгээний байгууллага цөөн шүү, ялангуяа томчуудын татаастай Шунхлай гм ШТС
  • хотын иргэн 2016-09-05 05:09:27
    шатахууны чанар, шахалт эргэлзээтэй байдаг даа...Галын аюулгүй байдал маш хариуцлаггүй байдаг. Хэн дуртай нь хажууд нь тамхи татдаг, машинаа асаадаг, түр зогсоо...
  • б 2016-09-05 04:15:13
    чанарын шалгалтаа бас хийж бай л даа. зарим үед машин хүчгүй болоод байх юм. заримдаа 80 шахдаг байхаа.