Амралтын өдрүүдэд 127 согтуу жолоочийг илрүүлжээ
Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд  холбогдсон жолооч 5, зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна. ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж, ажиллажээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.