Жолооч нарт авто машинаа халдваргүйжүүлэхийг санууллаа
Тарваган тахал гарах эрсдэл болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн 24 цагийн хяналт шалгалт хийж эхэлжээ.

Гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж буй болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин халдварлах боломжтой байдаг аж. Тиймээс нийслэлийг тойрсон товчоодын дэргэдэр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд жолооч нарыг авто машинаа халдваргүйжүүлэх шаардлагатайг санууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуурамч 2016-09-05 04:07:59
    юу нь мэдэгдэхгүй лац ломбогүй,ус цаццаж мөнгө үрсэнээс цацаагүй нь дээр, мөнгө угаах нэг хэлбэр.