ФОТО: “Спасская башня” наадмын хаалтын ёслол
ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын цэргийн оркестр, хүндэт харуулын жагсаалын уламжлалт фестиваль "Спасская Башня 2016" болж өндөрлөлөө. Наймдугаар сарын 27-ноос энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилсэн энэхүү олон улсын хөгжмийн наадамд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран амжилттай оролцлоо.

Энэхүү наадам нь анх 2009 онд зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш Москва хотын улаан талбайд 40 орны 140 гаруй үлээвэр хөгжмийн оркестр, үлээвэр найрал хөгжмийн аялгуу, хүндэт харуулын жигдэрсэн тоглолтоор дэлхийн хамгийн том цэргийн үлээвэр хөгжмийн наадмын нэг болсон. Дэлхийн олон орны түүх соёл, ёс заншил, үндэсний болон цэргийн дүрэмт хувцас, төрийн хүндэт харуулын үзүүлбэртэй танилцах ховорхон боломж олгодгоороо онцлог юм.


















Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.