УИХ-ын гишүүд утас, унааны зардлаасаа татгалзаж чадах уу
Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцсон.

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар л гэхэд төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгох, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулах зэрэг асуудлууд гишүүдийн дэмжлэгийг хүлээв. Энэ мэт ээлжит бус чуулганаар төсвийн зардлыг бууруулах асуудлууд яригдаж байна.

Энэ зуур нийгмийн сүлжээнд төсвийн зардлыг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэйг сануулж, уриалсаар байна. Энэ жилийн хувьд гишүүдийг тойрогт ажиллахад олгодог байсан 90 сая төгрөгийг эрс бууруулсан ч өмнөх парламентийн гишүүд энэ мөнгийг нь үрчихсэн учраас шинэ гишүүдэд энэ мөнгийг дахин олгохоор төсвийн тодотголд суулгажээ. Мөн үүн дээр гишүүдийн хууль санаачлах хүрээнд мэргэжлийн хуульчдын баг хөлсөлсөн нэрийдлээр төсвөөс багагүй хэмжээний мөнгө гаргаж байгаа нь олон нийтийн шүүмлэлд өртөөд байна. Тодруулбал, Нэг хуулийн төсөл санаачилж батлуулсныхаа хөлсөн УИХ-ын гишүүд 5-20 сая төгрөгийн урамшуулал авдаг байна. Үүнийг гишүүд хуульчид, мэргэжлийн багийг ажиллуулсаныхаа хөлсөнд өгдөг зардал хэмээн тайлбарлаж байна. 

УИХ-ын гишүүд бол хууль санаачлах батлах үүрэгтэй.  Гэсэн ч нэг хуулийг нэг хүн батлаад бичээд байна гэдэг нь боломжгүй учир тэд ийнхүү төсвөөс мөнгө гаргуулан мэргэжлийн хүмүүст ханддаг гэх.

Түүнчлэн УИХ-ын гишүүд өдөртөө 50 км явах хязгаартай энэ хэмжээний зардлыг төсвөөс гаргадаг байна. Утасны төлбөрт сард 120-500 хүртэл мянган төгрөгийг зарцуулдаг. Ялгаатай байгаа нь УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга гнар бусдаасаа илүү хэмжээний мөнгийг утас унаандаа төсөвлүүлдэг байна.

Хувьдаа томоохон бизнестэй гишүүдийн хувьд цалинг хасаах асуудалд болохгүй юмгүй гэсэн байр суурьтай байгаа бол цалингаас өөр орлогогүй гишүүдийн хувьд хууль боловсруулах төсөв, утас унааны зардлаа хувиасаа гаргах боломжгүйгээ гэдгээ учирласаар байна.

Мөн өмнөх гишүүдийн туслах, зөвлөхийн орнон тоог хасаад баталчихсан учраас утас, унааны мөнгөнөөсөө хасуулах хүсэлтэй гишүүд цөөхөн байна.

Утас, унааны мөнгө хасуулах асуудлаар гишүүд ямар байр суурьтай байгаа талаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Унааны зардал хүрдэггүй. Тойргийн иргэд залгахаар эргүүлж залгахгүй гээд яах юм бэ? Миний тойрогтоо ажиллах зардал жилийн эхний хагаст л дуусчихдаг.

УИХ-ын гишүүн М. Билэгт: Цалин буруулах, утас унаааны зардлаас хасахад татгалзах зүйл байхгүй, эдийн засаг хүнд байна шүү дээ. Харин татварын нэмэгдлүүдийг дэмжихгүй байна. Жишээ нь 150 метр.кв орон сууцыг татварт хамруулах тухай ярьж байна. ҮҮнд дундаж давхрагынхан хамрагдаж байна. Хоёрдугаарт, 2,5 саяаас дээш цалин авдаг хүмүүсийн цалингаас Хүн амын орлогын албан татвар авдаг болъё гэж байна. Энэ ч гэсэн буруу. Дундаж давхрага руу орж ирж байгаа иргэдээ татвараар дарамталж хэрхэвч болохгүй.  Үүний оронд урсгал зардлуудаа танах хэрэгтэй. Төсвийг хэтэрхий тэлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хаа хаанаа бүсээ чангалах хэрэгтэй байна. Тэгж байж бид эдийн засгаа босгоно. Эдийн засгаа сэргээхийн тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол төрд тангараг өргөсөн учраас түрүүлж эрсдэл үүрэхээс татгалзах ёсгүй.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-05 13:23:46
    Мобикомыг сар бүр 9900-гаар, Скайтелийг 5000-аар сунгуулаад явахад сүлжээндээ үнэгүй ярьчихыг наадуул чинь мэдэхгүй бол мэдүүлээд өг.
  • зочин 2016-09-05 07:10:41
    Даюваасүрэн юм юман дээр л гоншигнож байх юм төрийн бодлогоо дэмжиж хамтарч чадахгүй юм бол яаж энд орж ирдэг байнаа ман нам энэ хэдэн урваач даваасүрэн тэрбишд...
  • Irgen 2016-09-05 05:38:22
    Chadahgui. Deer ni ideh yum haisan ulun chono shig humuus...
  • zochin  2016-09-05 04:26:50
    ed nar bugd kompanitai bolomjtoi ard irgedee oilgohgui oorsdiinhoo tsaling hasna geheer uheh nee
  • daagii 2016-09-05 04:25:11
    сүлжээндээ үнэгүй ярьдаг мэссэж бичдэг дугаарууд байгаа шүү дээ сард 10-20 мянган төгрөг төлөөд, гишүүд тийм дугаар бариач гэж уриалж байна
  • s 2016-09-05 04:19:20
    Зүтгэнэ гэж гарсан бол шалдан ч хамаагүй зүтгэ. эдэнд улсын хангамж хэрэгтэй байдаг бол үнэгүй байр хоол бэлэн байдаг шорон яг таарна.
  • Баярт 2016-09-05 03:41:12
    Эд нар утас унааны зардлаасаа татгалзана гэдэг бол УИХ-ын гишїїнээсээ татгалзаж байна гэсэн їг
  • ДОРНОД 2016-09-05 03:22:22
    2 СИМТЭЙ УТАС БАРЬЧИХ ЕРДӨӨ 30000 ТӨГРӨГ НЭМЭЭД НЭГЖ АВЛАА ГЭХЭД ҮСРЭЭД 60000 БОЛНО ЖАВХЛАН МИНИЙ ДҮҮ ЗОРИГТОЙГООРОО ЭХЛЭЭД САНААЧЛААРАЙ
  • иргэн 2016-09-05 02:18:45
    Сүхбат, Баасанхүү хоёр л эх орноо боддог хүмүүс байна. Бусад нь бол авилгач новшнууд.
  • Хөвчийн хангай 2016-09-05 02:08:31
    Гишүүд 1,8 төгрөгөөс 30% тануулахад 1260000 төгрөг авч бна. Тгэхэд Даваасүрэн гоншигноод бх юм. Үүнээс бага цалин авдаг улсууд амьдараад болоод бхад энэ ингэж б...
  • МАНгуу 2016-09-05 01:38:07
    цалингаас өөр орлогогүй УИХ гишүүн байдаг юм уу? тэд яаж УИХ-д орж ирж чадах бэ дээ? Яаж энд шургалж чадх уу? бод.