Энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ
БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын сайтад мэдээлснээр, дэд ахлагч Б.Баярсайхан “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч, хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн. Манай улсын энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” хэмээн ярьжээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-05 05:12:58
    манай цэргүүд чинь хөлсний цэрэг болсон ш дээ.НҮБ, НАТО-гоос хэдэн доллар авчихаад манай эрх мэдэлтэнгүүд цэргээ ийм зүйлрүү явуулдаг болоод удаж байна даа.
  • Зориг 2016-09-05 01:45:31
    Ганц харын төлөө .....дэмий дээ....алуулвал яана...
  • Зочин 2016-09-05 01:45:29
    Жинхэнэ цэрэгүүд гэж та нарыг л хэлнэ, эр, эмгүй алба хааж байгаа учраас эрчүүд гэж хэлсэнгүй, та нараар бахархаж байна, албаа сайн хаагаад эсэн мэнд ирээрэй
  • ania 2016-09-05 01:30:53
    эрсдэлтэй ч зоригтой үйлдэл хийсэн та бүхнээрээ маш их бахархаж байна сонор сэрэмжтэй байгаарай