Азербайжаны бөх Т.Асгаровын алтан медаль АНУ-ын бөхөд шилжиж магадгүй

ВАДА, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрийг үндэслэн ДБНХ-ноос 2012 оны олимпийн наадмын алтан медальт, узебкийн бөх Артур Таймазов, мөнгөн медальт, оросын бөх, талийгаач Б.Кудухов нарын медалийг хураах болсон.

Тиймээс оросын бөх Бахтияр Ахмедов алт, энэтхэгийн бөх Йогешвар Дутт мөнгөн медаль авахаар болсон ч энэтхэгийн бөх татгалзсан. Оросын бөх Б.Ахмедов олимпийн алтан медаль гардан авах өдрийг хоног тоолон хүлээж байгаа тухайгаа сурвалжлагчид ярьсан байна.

60 кг-ын жинд талийгаач Б.Кудуховыг ялж олимпийн аварга болсон азербайжаны бөх Тогрул Асгаровоос сэргээш илэрч алтан медалийг нь түүнээс хураан авч хагас шигшээ барилдаанд түүнд дийлдсэн АНУ-ын бөх Колеман Скоттод олгох гэж байгаа бололтой. Мөн олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээс медаль хүртсэн казахстан, украины бөхчүүдээс сэргээш илэрсэн байна.

Сэргээшийн гэсэн тодотголтой дуулиантай хэрэг дуусах болоогүй бололтой. Зуны олимпийн “Бээжин-2008” наадмын 26 медальтан медалиа хураалгахаар болоод байна. Саяхан АНУ-ын Калифорни муж улсын Сенатаас ОУОХ, ФИНА, Олон улсын усан сэлэлтийн холбоонд хандаж 1976 онд Канад улсын Монреаль хотод болсон Зуны олимпийн наадмын усан сэлэлтийн төрөлд 11 алтан медаль хүртэж гарамгай амжилт гаргасан Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын усан спортын багийн бүх медалийг сэргээш хэрэглэж байсан тул хураан авахыг уриалжээ. Учир нь гэвээс АНУ-д ирж сууршисан БНАГУ-ын олимпийн хөнгөн атлетикийн тамирчин байсан Хайди Кригер гэгч байхгүй болсон улсын тамирчид сэргээшийг “төлөвлөгөөтэйгээр” хэрэглэж байсан тухай мэдүүлэг өгсөн гэнэ ээ.

Сэргээштэй холбоотой асуудал цаг хугацааны хязгаарыг давж эрүүл саруул ухаанаас ангид болж нас барсан тамирчин, байхгүй болсон орны тамирчдад хүртэл хамаарах болжээ.

Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэхэ 2016-09-05 09:22:18
    Сэргээшийн дүн 8жилийн дараа гардаг гэж үү.Медалиийг нь 8 жилийн дараа олгодог баймаар юм.хаха.
  • Gold medalist 2016-09-05 03:57:06
    Utgagui yum ter ued ni l ilruulj chadahguigees hoish. Nuguu humuus ni aldartnuud medaltnuud geed tuuhend munhurchihsun bdag
  • soliotoi yum  2016-09-05 03:24:38
    tegvel odoo dahij olimp zohioj yahiin bee. yun 1976 onii olimp ve.
  • Олимп хэрэгтэй юу 2016-09-05 02:31:24
    Эв нэгдэл гэсэн уриан дор болдог гээд л байгаа үнэн хэрэгтэй шүд зууж, үзэн ядах сэтгэлээр тэмцэлдэн өрсөлдөж, олж авсан ганц оноондоо галзуу хүн шиг авирладаг
  • vada 2016-09-05 01:29:03
    tenegee hezeenii yum holij hytgaad bicheed bainaaa..
  • Зочин 2016-09-05 01:09:53
    АНУ-ын солиорлыг таслан зогссохгүй бол дэлхийг эзлэх санаархалдаа спортыг хавчуулж гай тарих нь бүгдээрээ АНУ-г сөнөөе