Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ
Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрбээр дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан.

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах  тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон билээ.
 
Манай бөхийн хувьд 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны  хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд Казахстан улсын төлөөлөн оролцохоор болсон билээ. Түүний гэрээ 2017 онд дуусгавар болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-05 05:17:39
    казак хүнтэй суучихаагүй биз дээ.... Тэгвэл ч тэр чигтээ тонилоорой.Харин Монголтойгоо суугаад 2017 оноос эх орондоо ирээрэй...баяр хүргэе.
  • anduurch baina  2016-09-05 03:22:49
    eh oron n odoo Mongol bish sh dee. Kazahstanii irgen bolson hun.
  • Зочин 2016-09-05 00:56:34
    Жаахан биендээ баймгүй том зорилго тавиад түүнийгээ биелүүлсэн нь бусдад үлгэр дууриал болно чамд баярлалаа, улам их амжилт хүсье
  • mend 2016-09-05 00:53:27
    olon xyntei uulzaj, olon yum yarilgyi, setgyylchdees zaigaa bariad, ger byliin xyreend saikhan amraad, sergelt avaad butsaarai xoo.
  • boloo sh dee, boshiison l baival boloo. 2016-09-05 00:49:56
    boloo sh dee, boshiison l baival boloo.