Ганга нуурыг аврахын тулд гүний ус ашиглана
Ганга нуурын усны талаас илүү хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл салбар яамнаас Ганга нуурыг аврах олон талын судалгаа, боломжуудыг эрэлхийлж байгаа хэмээн мэдээлсэн. Нэн тэргүүнд Ганга нуурыг аврах гол нөхцөл нь гүний усыг ашиглах хэмээн үзжээ. Тиймээс гүний ус ашиглалт, нөөцийг тодорхойлох судалгаа явуулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэх асуудлыг ч  тавьжээ.

Дашрамд дуулгахад, энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.

Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьжээ.

Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод   Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарчээ. Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-09-12 23:50:37
    Гүний ус ашиглаж нуур сэргээх энгэж бүү тэнэгтээрэй удахгүй хятадаас ундны ус авах үе ирнэ шүү
    112.72.12.71
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-05 05:11:51
    Тэнэгийн мэргэн санаа байна. Гүний ус ашигласанаар хөрсний усны түвшин бүр доошилдогийг мэдэхгүй байгаа юм байхдаа. Ийм тэнэгүүдээр дүүрсэн яамыг яанаа
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-05 04:16:19
    Манай нутгийн нуур ширгээд 2 жил болж байна Төр засгаас 2-3 худаг гаргаж нуурыг устай болго. "Нуурыг устай болгох холбоо"
    202.179.31.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-09-05 03:53:17
    Сайхан л нуур юмсан одоо яалтай ялангуяа гүний худаг гаргаж түгээр тэжээнэ гэж бүү тэнэгтээрэй удахгүй гадаадаас ундны ус зөөнө шүү дээ
    112.72.12.15
    Мэдэгдсэн Хариулах
  • б 2016-09-05 00:51:10
    zugeer l bai ergeed sergene tsag hugatsaaniiasuudal. bitgii muhar susegt avtaat bai
    202.179.23.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-05 00:33:29
    Хоосон тахиж тэнэгтэж байхын оронд эрдэмтдийнхээ үгийг сонсож байх нь зөв дөө
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах