Оюутнуудад нэг сар хотын соёл заая

Манай улсын боловсролын систем их сонин тогтолцоотой. Дунд сургуульд 10 жил үзсэн хичээлийг их, дээд сургуулийн эхний нэг жилд дахиж судалдаг. Ямар ч учиртай тэгдэг юм, бүү мэд. Бүх хүүхдүүдийг 10 жилдээ юу ч сураагүй гэж боддог нэг дарга нь ийм тогтолцоог шийдэж өгсөн юм болов уу. Эсвэл дөрвөн жилийг гүйцээхийн тулд багш нарт заах хичээл олддоггүй ч байж магадгүй юм.
 
Тэгвэл бүтэн жил ерөнхий эрдмийн хичээлүүдийг дахин судалж байхаар өөр юм зааж байвал яасан юм бэ. Жишээлбэл, хотын соёл. Ядаж явган хүн замын хөдөлгөөнд яаж оролцох вэ. Ногоон гэрэл, цагаан шугам. Хогоо хогийн саванд хаях, хаа хамаагүй бие засахгүй байх гээд наад захын соёлыг оюутнуудад заамаар байгаа юм. Өнөө цагт дунд сургуулийн хүүхдүүдэд хотын соёлын талаар түй ч заахгүй байгаа шүү дээ.
 
Яах вэ, Улаанбаатар хотын зарим сургуулиуд сайн дураараа шахам зарим зүйлийг заадаг байх. Хөдөөд бол бүр ч хэцүү. Үүгээрээ хот, хөдөө гэж ялгах гэсэн юм биш шүү. Яг бодит байдал дээр бол хотод өссөн, хөдөө амьдарч байсан хүүхдүүд ялгаатай л байгаа. Ядаж л хаа хамаагүй шээх тал дээр өөр өөр биз дээ. Үүнтэй эвлэрэх цаг болсон.
 
Саяхандаа цахим ертөнцөөр хэдэн оюутны зураг яваад байсан. Сургуулийнхаа хана руу харчихсан хээв нэг шээгээд зогсч байгаа юм. Тэднийг хөдөөнөөс ирсэн, эсвэл хотынх уу гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг л үнэн юм байна. Тэдэнд ёс суртахуун, соёл гэж алга. Сургууль руугаа гүйж ороод л бие засчих боломжтой байхад хаалга руу нь харчихсан, зүлэг ногоон дээр хээв нэг “морь харж” байх жишээтэй. Ийм байж болохгүй ээ. Үнэхээр давсаг нь хагарчих гээд ойр хавьд ороод бие засчих газар байхгүй үед хүн харахааргүй газар, байшин сав, гараашны араар ороод “аваад хаячих” тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй. Ядаж байхад манай албан байгууллагууд, үйлчилгээний газрууд ОО-оо тэр болгон ашиглуулах биш. Эсвэл үнэтэй байдаг.
 
Харин эрдмийн уурхай болсон сурах сургуулийнхаа хажууд, хотын төвд олон хүний хөл хөдөлгөөний үеэр хээв нэг шээгээд зогсч байна гэдэг бол бүдүүлгээс ч цаагуур асуудал.
 
Тиймээс хотын соёл гэдгийг наад захын зүйлээс нь эхлээд заамаар байна. За тэр ерөнхий эрдмийн хичээлүүдээ бүгдийг нь заахаа больдоггүй юм гэхэд зарим нэгийг нь хасаад, оронд нь хотын соёлыг оюутнуудын толгой руу хийж өгөөч. Ядахын мууд нэг cap зааж өгөөд, ухуулаад, ойлгуулбал хүүхдүүд арай л өөр болно доо. Ядаж л хогоо хогийн саванд хийгээд, гарцаар, ногоон гэрлээр гараад, хаа хамаагүй шээхээ больчихвол аятай юу.
 
Өнөөдөр залуучууд, хүүхдүүд том чихэвч зүүгээд дуу сонсч байхдаа зам хөндлөн гардаг. Бүр гарцгүй газраар мал шиг л дайрдаг. Эргэн тойрноо харахгүй, машин ирж байгааг ч анзаардаггүй. Дуут дохио өгөөд ч сонсохгүй. Үүнээс нь болж авто осол гарч, залуус бэртэж гэмтэж, цаашлаад амь насаа хүртэл алдаж байгаа. Нөгөө талд жолооч нар хэрэгтэн болдог. Уг нь явган зорчигчийн буруу байдаг ч хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон гээд л “аавын хаалга” татах болдог.
 
Энэ мэтээр өнөөдөр залуусын толгой тархинд суулгаж, ойлгуулж өгөх олон асуудал байна. Тиймээс хичээлийн программд суулгаад өгчих хэрэгтэй шүү дээ. Нэг талаас хотын соёл гэж өнгөц мэт харагдаж байгаа ч цаагуураа хүн болоход нь хэрэгтэй.

Монголын мэдээ
О.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-09-12 09:02:39
    bolowsroliin sistemtei xolboogui. xicheel xasna gex shig yun duraaraa yum yarid bnaa. ta nar ugees bas xuuxdee xet xumuujuuleeguin tod jishee shde.
    49.0.161.189
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2016-09-05 13:37:19
    iim yum bichij bga durakt oort n yoszuin hicheel zaaval zohino
    202.9.40.228
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2016-09-05 08:59:30
    soyliin dowtolgoog oron dayar hiih ni zow shuu Buh oyuutnuudiin hodolgoon bolgon orgojuulsen ni zow !!!!
    202.180.220.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-05 05:05:18
    Orig huduuniihnuus hagas huduunuuih/hotod heden jil hog tarisan/ ni bur doloon dor.Priusnii tsonhoor hog,nysaa niih bol enuuhend.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-09-05 04:10:47
    Ingej yaridag, bichdeg humuus yas yuman deeree uursduu mash soyolgui humuus baidag
    202.9.40.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв санад гаргасанд баярлалаа 2016-09-05 03:03:10
    10 жилд үзсэн юмаа дээд сургуульд ороод дахиж үздэг гаж тогтолцоо манайд бий. Гадны сургуулиуд үүнийг их гайхдаг. Тэд цагийг эрхэмлэсэн завгүй хөтөлбөртэй.
    203.169.51.210
    Мэдэгдсэн Хариулах
    •  2016-09-05 04:11:13
      Hairtai "ah nariin" chin sistem
      202.9.40.127
      Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-09-05 02:17:38
    Эдүгээ УБ-ын гудамжаар хольхиж яваа хүмүүсийн 90% нь хөдөөнөөс ирсэн залуучууд, тэд сайндаа л аймгийн төв орж үзсэн байх. Сургалт хэрэгтэй.
    202.179.25.174
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2016-09-05 00:40:07
    Өөр байлгүй яахав дээ ядаж сонгодог зохиол, хөгжим сонсож, зүлгэн дээр гишгэхгүй, хог хаяхгүй, хүнд гай болохгүй өссөн юм чинь
    103.26.195.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-05 00:35:16
    zuv sanaa bna,
    103.26.193.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-05 00:28:47
    Хөдөөнөөс ирсэн гэлтгүй хотын уугуул юугаараа нэг их илүү юм, харин ч муу юмандаа илүү байх шүү, хотынхон ч нэг их гэгээрсэн амьтад ч байдаггүй л юм даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • ff 2016-09-21 22:53:04
      muu huduunii umhii husriin ork zai sda
      150.129.143.47
      Мэдэгдсэн Хариулах
    • hotiin hyn 2016-09-05 01:32:57
      hodooniihnoos iluu tsailgan bdiimaa hodoonii haltaruud muugaa medehgyi omhii sanaatai tulga toirson bodoltoi yumnuud baidiimdaa
      202.9.41.85
      Мэдэгдсэн Хариулах
    • Хотын уугуул иргэн 2016-09-05 00:31:45
      Чи өөрөө хөдөөний ОРК байна л даа
      203.91.114.170
      Мэдэгдсэн Хариулах