Хүүхдийн эмнэлэг хэзээ хүүхэд бүрт хүртээмжтэй болох вэ?
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлээд хэд хонож байна. Энэ хооронд сургууль цэцэрлэгийн хүрэлцээний талаар хангалттай ихийг ярьсан. Жилийн жилд л уг асуудал сөхөгдөж эцэг эхчүүд аргаа бардаг. Тэгвэл энэ асуудлыг түр хойш тавъя. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, идэж хэрэглэж буй хоол хүнс гээд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нэмэгдэж буй.Гэтэл манай улсад хүүхдийн эмнэлгийн асуудал  үргэлж хойш тавигдсаар иржээ. 

Ойрын хугацаанд хүүхдээ хөтлөөд олон эмнэлгийн үүд татлаа. Хамгийн эцсийн хүүхдийн оношлуулан эмчлүүлэх төв болох Эх нялхасын гэсэн тодотголтой эмнэлэг нь үүдээр нь орох зайгүй шахам хүнтэй, дугаар авч үзүүлэх журамтай. Яагаад журамтай гэж байгаан гэвэл тэр дугаар авах нь 1-2 цаг дугаарлан зогсож байж авахаар оролдох боловч авахаар зүтгэсэн дугаар маань хамгийн ойрын хугацаа нь 30-45 хонгийн дараа байх юм.

Энэ хооронд хүүхдүүдийн маань эмчилгээ тасрах болон хөдөө орон нутгаас заавал ирж дугаар авчихаад ахин товолсон хугацаандаа ирэх гээд сэтгэлзүйн болон мөнгө төгрөгний хувьд ч зардал өндөртэй. Мэдээж ирэхдээ хүүхдүүдээ хөтлөөд л ирнэ. Хүүхдүүд нь уйлсан, асран хамгаалагчид нь сандарсан, бухимдсан ийм дүр төрхтэй. Нэг эмчид ноогдох хүүхдийн үзлэгийн тоо ч өндөр бололтой. Төрийн албаны цайны гэдэг тэр цаг нь эмч нарт бараг олдохгүй бололтой.Олон хүнд хүртээмжтэй үйлчлэх гээд яарах эмч нарт нь би лав буруу өгч чадахгүй л хаалгаа хаасан. 

Ганцхан байх хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж нь хэдэн онд ч ашиглалтнаас хасагдах ёстой байсанг нь одоо болтол аргалаад ажиллуулж байгаа юм бол, зарим тоног төхөөрөмжний эмч нар амарсан орлуулан ажиллуулах эмч байхгүй учраас эмчээ амралтаа дуусгаад ажилдаа орохыг нь хүлээсэн хүүхдүүд, өөр газар очье гэвч монголд байхгүй ээ гэх хариултууд гээд маш олон асуудлууд тэнд байх юм.

Нэгэн эх ийнхүү  бичиж сууна. Энэ бол өнөөдөр Монголын бүх гэр бүлд тохиолдож буй зовлон. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би ингэж бодож байна 2016-09-07 15:58:43
    Одоогийн дарганцарууд үхэж дуусахаар
  • Zochin 2016-09-06 01:44:01
    Buruu songoltiin har gai. AH zasag barij baihdaa uch tuchnuun surguuli tsetserleg barisan. MAH mungu baihgui geed hoish suuj bn. Mungu baigaa. 60 terbumaa olj...
  • иргэн 2016-09-05 01:04:21
    Хэзээ тархины тураалт монголчууд садарлаж самуурахад зарцуулдаг мөнгөө багасган эрүүл мэндийн даатгалын системд ахиу мөнгө төлдөг болсон тэр үед