Өнөөдөр 100 яруу найрагч эх орноо магтана
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа 100 яруу найрагч төслийг санаачлан хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан билээ.

"100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ" утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг маань хөтлөн явуулах эрхмүүдээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжийн шагналт, "Болор Цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар тодорчээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЧЭЭЧ 2016-09-04 05:34:46
    УИХ-ын ,ЗГ-ын гишүүн.ЗГХЭГ-ын дарга,МАН-ын е/н/б дарга,яруу найрагч Болор цомч,КАЗИНОЧ,хар машин шатаагч,4 давхар дээлт МӨНХБАТ эх орноо муулж шүлэг унших уу