Санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс 4000 ажилчдын ар гэр хүнд нөхцөлд байна гэв
Монголын авто замчдын холбооноос УИХ-ын Төсвийн байнгын хороонд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад "Өнгөрсөн жилүүдэд хийж, гүйцэтгэсэн ажлуудаас авто зам, засвар арчлалтын 2016 оны гүйцэтгэлийн санхүүжилт, зам гүүрийн барилга, зөвлөх үйлчилгээний чиглэлийн Засгийн газрын олгохоор шийдвэрлэсэн санхүүжилт хийгдээгүй байгаа.

Санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс авто замын салбарын компаниуд татвар, нийгмийн даатгал, банкны өр зээл нэхэгдэн, шүүхэд шилсэн. Ажилчдын цалин ч хэдэн сараараа олгогдоогүйгээс 52 байгууллагын 4000 ажилчдын ар гэр хүнд нөхцөлд байна.  Иймээс авто замын олон компани санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоох, ажилчдаа халах хэмжээнд хүрч байна.

Хэрвээ энэ оны төсвийн тодотголоор санхүүжилтийн шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлаж, барьсан замуудаа хаах хүртэл арга хэмжээ авна" гэжээ.

 
 
П.ГОО
Оллоо.мн   

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-04 07:50:16
    Тэр хулхидсан АН-ынхантайгаа учраа олох хэрэгтэй